Chapter 11.

406 61 14
                                    

Би ярвайн, гараа энгэртээ зөрүүлэнгээ "Инээхээ больчихож болох уу?" хэмээсэн ч Согжин инээхээ болихгүй л байлаа. Тэрээр ямар ч тогтворгүй инээх бөгөөд, өнөөх хачин чимээгээ гаргаж байсан ч энэ удаад би түүнийг дагаж инээсэнгүй.

Тэр нэг хуруугаараа над руу заан "Чамайг ингэж хувцасласанд итгэхгүй нь ээ! Бурхан минь гэж!" гэсээр нөгөө гараараа амаа дарж, хэтэрхий их инээснээс нь болж нулимс нүдэнд нь цийлэгнэж харагдана.

"Чамд зориулж ингэж хувцасласан гэж бодоо юу? Би Юнгид зориулж хувцасласан юм!"

Би өгүүлбэрээ дуусгах үед байдгаараа улайж байгаагаа мэдэрч байв. Мэдээж би хэзээ ч түүний болзоо гэж нэрлээд байгаа зүйлд догдлохгүй. Харин ч догдлохоосоо илүү санаа зовж байх аж.

"Чи үнэхээр үүнийг болзоо байсан гэж бодоо юу? Нөгөө, чи яг л тэгж харагдаж байна."

"Би тэгж-!"

Жин гараараа намайг зогс гэж дохиод "Чи бол хамгийн тэнэг хүн!"

Тэр ийн хэлчихээд дахиад л инээгээд эхлэх нь тэр. Би чимээгүй л түүний вандуй шиг хэмжээтэй тархин дотор юу эргэлддэгийг гайхан, гүнзгий амьсгаа аван зогсоно.

Жин өөрийнхөө нүүрийг хоёр гараараа дэвэн "За, за, одоо болилоо. Парк руу орцгооё." гэж хэлээд бага зэрэг инээсэн ч шууд энгийн хэвэндээ орчихов.

Би санаа алдан "Бид яагаад энд ирсэн юм?"

Жин "Тэр амралтын өдрүүдээр энд ирж амардаг юм." гэж хэлээд халааснаасаа утсаа гаргаж ирэн, хурдхан шиг хэн нэгэнтэй чатлах аж. Тэр найз охинтойгоо чатлаад байгаа юм уу, эсвэл өөр хэн нэгэнтэй?

"Тэгэхээр ойрхон нэг сандал байгаа. Нар хаанаас ч туссан тэр газар үргэлж сүүдэртэй байдаг. Түүнийг одоо ямар нэг хөгжим сонсох, унтах, эсвэл хоёуланг нь хийж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна."

Түүнийг нягт нямбай ийн хэлэхэд миний нүд томрон "Чи үүгээрээ өөрийгөө өндөр түвшний мөрдөгч гэдгээ хэлэх гээд байна уу?"

Намайг үгээ дуусгах үед бид олон мододтой, цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд ирцгээх аж. Би Жиний харж буй зүг рүү дагуулан харвал хэдхэн алхмын цаана модон сандал дээр Юнги амарч байх нь тэр. Тэрээр сууж буй сандалны түшлэгээ налсан байх ба толгойгоо хажуу тийш болгочихсон тун тайван харагдаж байв. Тэр цэнхэр өнгийн захтай цамц өмсөж, цэнхэр өнгөтэй чихэвч зүүн дуу сонсож байгаа бололтой.

First Love [Completed]Onde histórias criam vida. Descubra agora