Өрөөг эвгүй уур амьсгал эзлэхээс гадна нэлээд бүгчим байх бөгөөд аль хэдийн 19 минут өнгөрсөн ч тэр юу ч яриагүй, утсанд минь ч дахиж мэдэгдэл ирээгүй. Тэр чимээгүй л байх ба хамт нэг өрөөнд цоожлогдсон нь түүнд хачин санагдахгүй байгаа бололтой тайван харагдана.
Түүнийг хажуу талаараа хана налан зогсох хооронд би шалан дээр суулаа. Сандарснаас болоод хөлөрч, бага зэрэг даарч байгаа болохоор түүнийг над руу харахгүй байгаад бурхандаа талархъя.
Хаалга гаднаас хаагдах тэр үед яагаад ч юм тархи минь тэнэгтэж эхэлсэн. Би хаалгыг онгойлгох гэж оролдосон ч бүтээгүйн дээр Юнги тун тайван байж, хичээлийн дараа хүмүүс бэлтгэлээ хийхээр ирэхдээ биднийг эндээс гаргана гэхээс өөр зүйл хэлээгүй юм.
Гэхдээ хичээл дуустал дахиад хоёр цаг үлдсэн байтал би яаж тэр их хугацаанд түүнтэй хамт байх юм бэ? Ялангуяа хэн нь ч ярихгүй байхад.
Миний хүйтэн хөлс нуруугаар минь урсахыг мэдэрлээ. Мөн би нэг л тухгүй байх ба энэ нь өрөөнд цоожлогсдоноос биш, бурхан биднийг авруулахаар хэн нэгэн явуулж л таарна. Харин тухгүй байдал минь би түүнтэй хамт байгаагаас болсон юм.
Хамгийн муу нь энэ өрөөнд сүлжээ барихгүй учир би хэн рүү ч залгаж чадахгүй. Хүндээр санаа алдчихаад би өвдгөө цээж рүүгээ татан, толгойгоо өвдгөндөө наав.
"Өлсөж байна уу?"
Би цочисхийн дээш харвал Юнгигийн харц над дээр тусч байх нь тэр.
Толгойгоо хоёр тийш сэгсрэнгээ "Нөгөө- Үгүй ээ."
"Тэгвэл, даарч байна уу?" Тэр ийн асуусан ч хариултыг минь сонсолгүй гэнэт хүрч ирээд хажууд минь суучихав.
Миний зүрх яг цээжнээс гарч ирэх гэж байгаа юм шиг л санагдаж байлаа. Би байрандаа таг хөшчих бөгөөд одоо өмнөхөөсөө ч илүү сандарч эхлэх аж.
Бас би түүний асуултанд хариулж ч чадсангүй. Хариулах гэж хичээсэн ч гэсэн амнаас минь ганц ч үг гараагүй бөгөөд тэр чимээгүй л байлаа.
Зүрх минь аймшигтай хурдтай цохилох ч би тайвшруулж чадахгүй байв.
"Би дунд сургуульдаа сагс тоголдог байсан." Тэр өрөөний буланд байрлах тавиур дээр өрж тавьсан сагсан бөмбөгнүүдийг харангаа ам нээх аж.
Тэгээд үргэлжүүлэн "Би багийнхаа хамгаалагч нь байсан юм." хэмээх бөгөөд тэр яг л өөртэйгөө ярьж байгаа юм шиг харагдаж байв.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...