"Хөөе, чи яагаад наадхаа идэхгүй байгаа юм!" Жин аль хэдийн өөрийнхөө талхыг идчихээд миний шоколадтай талх руу ховдог нүдээр харан ийн хэлэх аж.
"Өлсөхгүй байна. Нэмж хэлэхэд, би одоо зүгээр ээ."
Миний хацар дээр одоо ч нулимсны хатсан мөр байх агаад хэтэрхий их уйлснаас болоод бие минь нэлээдгүй ядарч байв. Аль хэдийн 2 цаг өнгөрч, хичээл тарсан ч гэлээ би сургууль дээр байсаар л байлаа. Надад гэртээ харих энерги байхгүйн дээр би харихыг ч хүсэхгүй байх аж.
"Тэгвэл надад өгчих, би өлсөж байна." гэж тэр хэлэхэд би дуугүй л түүнд талхаа өглөө.
"Одоо чи надад хэлэх үү?"
"Юуг хэлэх үү гэж?"
"Битгий тоглоод бай!" хэмээн би түүн рүү хашхирлаа. Миний мэдэхийг хүссэн зүйл бол Юнги надад хайртай юу, үгүй юу гэдэг л байна. Би амьдралдаа хэзээ ч ингэж будилж үзсэнгүй.
Жин инээдтэй царай гарган, дооголсон өнгө аясаар "Би чамд хангалттай сэжүүр өгсөн гэж бодсон юмсан." гэчихээд "Чи юу юм, дэлхийн хамгийн тэнэг хүн үү?"
"Та нар яагаад ийм ойлгоход хэцүү юм бэ?" Надад чанга хэлэх ямар ч чадал байгаагүй тул би ийн бувтналаа. "Би зүгээр л та нарыг ойлгомжтой хариулт хэлэхийг хүсдэг. Та нарыг огтхон ч ойлгохгүй юм."
Би урдаа харагдах сандал дээр залхуутайгаар суун түшлэгийг нь налаад хүндээр санаа алдав.
"Хүн хэзээ ч өдөр болгон өөрт нь таалагддаггүй хүнийг цонхоор ширтээд суухгүй."
Жин гэнэт ийн хэлэхэд би түүн рүү гайхан харлаа. Түүний ярьсныг бодон бага зэрэг ойлгох шиг болоход миний нүд нэлээд томрох бөгөөд, Жин үргэлжлүүлэн ярьсаар л байв.
"Юнги та хоёр үргэлж хамт нэг ширээнд суудаг байсан ч, суудал солигдохоос өмнө Юнги одоо чиний сууж байгаа суудалд суудаг байсан. Цонхны хажууд. Санаж байна уу?"
"Гэхдээ тэр суудал дээр суухад, хүлээ, би тэр суудлаас өөрийнхөө ном уншдаг газрыг харж чаддаг. Харин суудал солигдохоос өмнө Юнги үргэлж л цонхоор ширтдэг байсан..."
Энэ бүхнийг ойлгосны дараа би суудлаасаа ухасхийн босох ба гараа чанга атгаж байсан ч уруул минь чичирч байлаа. "Түүнийг хаанаас олж болох уу?"
"Ашгүй буцаад зоригтой болчихсон уу?" Жиний нүүрэнд жуумалзалт үүсэн "Сайн байна. Учир нь одоо дахиад сэтгэлээ илчлэхэд тохиромжтой цаг. Чи түүнийг хөгжмийн өрөөнөөс олж болно. Тэр үргэлж хичээлийн дараа тэнд төгөлдөр хуур тоголдог юм." гэлээ.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...