Уг хэсгийг уншихаасаа өмнө final chapter, part 1-ийг уншина уу.
___
[Ким Согжиний талаас.]
Би хэзээ ч Шюга түүний тухай юу мэдэрдгийг хэлж, ярихыг хүсдэггүй.
Би нүдээ анин сандал дээр суух бөгөөд өлсөөгүй байсан ч өлсөж буй мэт дүр эсгэсэн. Миний хийх ёстой байсан зүйл бол ердөө л түүний асуултыг үл тоох. Гэхдээ би яагаад түүний асуултанд хариулахыг хүсэхгүй байгаагаа мэдэхгүй юм.
Эсвэл магадгүй би яагаад гэдгийг нь мэдэх ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа байх. Хөгжилтэй л юм. Би өөр өөрийгөө өрөвдөн, хуурамч инээмсэглэл тодруулав.
Хоёр жилийн өмнө би сургуулийн цонхон дээрээс түүнийг харсан. Тэр үед тэрээр дөнгөж ирсэн шинэ хүн байсан юм. Би үргэлж хичээлээ таслан, цонхны хажууд суугаад сургуулийг бүхэлд нь аждаг байлаа. Намайг тэнд байх хойгуур хэн ч намайг тэр газарт байгааг мэддэггүй байсан.
Хүмүүсийг дээрээс ажиглах их хөгжилтэй байдаг байв. Гэтэл нэг л өдөр би түүнийг олж харсан юм.
Тэр хэний ч явдаггүй газар ганцаараа сууж байсан. Шинэ хүмүүс огтхон ч чиг баримжаагүй байдаг ч гэсэн тэр эхний өдрөө л хичээлээ тасалчихсан юм.
Түүнийг ажиглах нь надад нэг л тааламжтай мэдрэмж төрүүлж байсан ч удалгүй би түүнийг хичээлдээ явахаас айж байгааг анзаарсан. Тэр тэнд ийш тийш алхлан ангийнхандаа өөрийгөө танилцуулах бэлтгэл хийх бөгөөд би тэр бүгдийг нь хардаг байлаа.
Би түүнийг шоолон, бодолд минь орж ирсэн хамгийн эхний бодол бол, тэр охин хачин юм аа.
Дараагийн өдөр би түүнийг дахиад л харсан. Тэр охинд тэрхүү газар таалагдсан болохоор дахиж ирж байгаа нь илт байх бөгөөд энэ удаад тэрээр номтой ирсэн юм. Тэгээд тэр газар суугаад авчирсан номоо уншиж эхэлсэн ба үүнийг нь харах ямар ч догдолсон зүйл байгаагүй ч, яагаад үүнээс уйдахгүй хараад л байгаагаа би мэдэхгүй байлаа.
Дараа нь тэрээр өдөр болгон тэр газар ирдэг болсон. Тэр заримдаа ном уншиж, хөгжим сонсон, эсвэл бүр юу ч хийлгүй зүгээр л суудаг байв.
Би ихэнхдээ түүнийг ном уншиж, эсвэл хөгжим сонсож байхдаа инээж буйг хардаг байлаа.
Бас заримдаа түүнийг уйлахыг ч хардаг байсан.
Тэр үнэхээр, бүр үнэхээр хачин охин. Гэхдээ би түүнийг харахгүй байж чаддаггүй. Яг л бид ямар нэг зүйлээр холбогдоод ч байгаа юм шиг, бидэнд адил талууд олон байгаа юм шиг санагддаг болсон. Гэхдээ би ямар адил тал гэдгийг нь мэдэхгүй.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...