Chapter 12.

430 61 15
                                    

Би номын санд дотор хацраа хазлан, сандарсан байдалтай сууж байх бөгөөд хэдий би өөрийгөө гэмтээж байсан ч больж чадахгүй байв.

Юнги миний урд нүдээ аничихсан, сандлаа налан суух бөгөөд тэр унтаж байгаа эсвэл зүүрмэглэж байгаа байх. Тэр яагаад өчигдөр над руу залгасан юм бол? Бас надтай юу ярихыг хүссэн юм бэ? Яагаад тэр одоо ярихгүй байна аа!

Сандарснаас болоод гарын алга минь байдгаараа хөлрөх бөгөөд зүрх минь хурдтай цохилно. Гэхдээ би түүнийг түрүүлж ярихыг хүлээн, чимээгүй л сууж байлаа. Бас дээрээс нь тэр хэзээ ч номын санд ирэх төрлийн хүн биш, би түүнийг энд байхыг нэг ч удаа харж байгаагүй. Тэр олон газрууд дундаас энд надтай уулзахыг хүссэн нь гайхмаар юм. Энд хэн ч байхгүй байгаа нь сайн хэрэг.

Би түүн рүү харчихаад буцаад ширээ рүү доош харав. Тэр дүрэмтнийхээ хүрмийг өмсөөгүй байх ба, зөвхөн цагаан цамцтай, түүнийхээ ханцуйг шуусан харагдана. Өнөөдөр халуун байсан болохоор л тэр хүрмээ өмсөөгүй байх. Түүний гар нэлээд цагаан харагдах бөгөөд, түүнийх шиг шил мэт цагаан арьсан дээр нь цэнхэр судаснууд тодоор харагдах боломжтой аж.

Дараа нь би түүний гарын алганы ар талыг харвал судаснууд нь товойн үзэгдэнэ. Тэр яг л хүрвэл эвдэрчих мэт харагдах ба, гар нь үнэхээр эрэгтэйлэг байх аж. Яагаад ч юм би түүнд хүрч үзэхийг хүсч байлаа.

Бурхан минь, тэнэг бодлууд!

"Чамаар юу байна даа?" Тэр нүдээ нээнгээ ийн асуух бөгөөд хэтэрхий гэнэтийн байсан болохоор би сандалнаасаа унахаа шахав.

"Д-дажгүй ээ!" Би хатсан уруулаа долоон шивнэх шахам ийн хэллээ.

Тэр сул хоолойгоор "Ашгүй дээ." хэмээн шивнээд газар тавьсан цүнхээ онгойлгон ямар нэг зүйл гаргаж ирэх аж.

Энэ нь гоё өнгийн цаасаар боосон жижигхэн хайрцаг байх ба тэр миний өмнө тавив.

"Чи хаанаас олсон юм?" Би санаандгүй ийн бувтнах ба гайхширлаас болж нүд минь том болчихсон байх аж.

Энэ миний түүнд зориулж авсан бэлэг байсан юм. Төгөлдөр хуурын хэлбэртэй хөгжмийн хайрцаг! Гэхдээ би тэр үед олж чадаагүй. Харин одоо энэ яг л өмнөх шигээ цэвэрхэн, боолттой харагдах бөгөөд онгойлгоогүйг нь хангалттай илтгэнэ.

Юнги сулхан санаа алдаад сандалнаасаа босон "Чи нөгөө ном уншдаг газраа үлдээчихсэн. Миний жакетийг буцааж өгдөг өдөр. Энэ миний чамайг өчигдөр дуудсан шалтгаан. Үүнийг өгөх гэж дуудсан юм."

First Love [Completed]Where stories live. Discover now