Chapter 2.

579 78 10
                                    

"Үерхэх сайхан арга! Би та хоёрыг хөтлөлцөж байхыг харсан."

Хэн нэгний шивнэх чимээ ард талаас гарахад би бараг л там руу явах хэмжээний цочиж орхив. Би дуу алдсаар эргэж харвал Ким Согжин надтай нэлээд ойрхон, том инээмсэглэл тодруулчихаад зогсож байлаа.

Коридор дахь сурагчдын шивнээ дахиад л дуулдаж эхлэв.

"Чи намайг цочоочихлоо. Хэзээ-"

"Бид энд ярилцана гэж бодохгүй байна, намайг дагаад яв."

Тэр миний асуултыг дундаас нь тасалчихаад өөр зүйл хэлэлгүй цааш явж эхэллээ. Би түүнийг үнэхээр хачин юм гэж бодохоос өөр зүйл хийж чадсангүй.

Би дургүйцсэн байдалтай байсан ч түүнийг дагалаа. Миний үзэн яддаг гол зүйл бол анхаарал татах, гэсэн ч тэр намайг олон удаа анхаарлын төвд оруулж байна.

Би яаралтай тусламжийн шатан дээр ирснээ анзаарах үед, тэр зогсоод над руу эргэж харлаа. "Би чамд түүний гарыг атгахаар хэмжээний зориг байсныг мэдсэнгүй. Сайн байна охин минь!"

Түүнийг шүгэлдэхэд би зөнгөөрөө нүдээ эргэлдүүллээ. "Ингэхэд чи биднийг хөтлөлцсөнийг яаж мэдсэн юм?"

"Би, нөгөө" Тэр ямар нэгэн зүйл санах гэж хичээн толгойгоо маажсанаа нэг хуруугаа гозойлгон нүүрнийхээ урд бариад "Би анги руугаа явахаас өмнө гурван давхарын тагтан дээр байсан юм. Бүгдийг нь харсан"

Тэр гуравдугаар курсийн оюутан болохоор минийхээс өөр өөр хичээлийн хуваарьтай. Юнги бид хоёрыг хоёр давхарт байх үед тэр хичээлтэй байх ёстой байсан.

"Чи яагаад ингэтлээ сонирхоод байгаа юм! Гол нь чи хичээлдээ яваагүй гэж үү?"

"Учир нь гэвэл" гээд тэр мөрөө хавчлаа. "Би хичээлд суух ёстой байсан, гэхдээ би яагаад энгийн шалтгаанаас болж тэгнэ гэж?"

"Ойлголоо. Гэхдээ чи юу ч болоогүй байхад буруу ойлгочихсон бололтой" Би хөнгхөн санаа алдлаа. "Би юу хэлэх гэсэн бэ гэхээр тэр надад алхахад жаахан тусалсан боловч сургуулиас гарах үед тэр үг ч хэлэлгүй алга болчихсон"

Би Жинд ингэтлээ тодорхой хэлж өгөх шаардлага байхгүй ч энэ өвдөлтөө ил гаргахад дотроо бараг л үхэж байв. Шударгаар хэлэхэд би Юнгиг огтхон ч ойлгоогүй.

Тэр хэсэг зуур л үнэхээр сайн хүн мэт аашилсан. Би түүнийг тагт хүртэл биш илүү хол гарнаас минь атгаад алхаасай гэж хүссэн юм.

First Love [Completed]Where stories live. Discover now