Би цамцныхаа ирмэгээр сандрангуй хуруугаа гүйлгэн зогсож байлаа. Хувцас маань хэтэрхий энгийн юм болов уу? Гэхдээ энэ чинь болзоо биш шүү дээ. Тэр надтай 1 сая жил өнгөрсөн ч болзохгүй! Энэ зүгээр л жижигхэн уулзалт. Магадгүй найзуудын хоорондох?
Бугуйн цагаа шалган харвал би арай л эрт ирчихсэн байх нь тэр! Үд дүнд болж байгаа ч гэсэн нар тэртээ өндөрт байрласаар л байв. Би гараа нүднийхээ дээр юм тольдох мэт бариад, арагш эргэж паркыг харлаа.
Парк. Түүнийг надаас хаашаа явмаар байгааг асуухад би энэ газрыг л бодож чадсан юм.
Тэр надад хариу хэлэхдээ "Тэгье." гэсэн.
Би одоо ч нэг л итгэж өгөхгүй байлаа.
Миний өөр нэг гайхаж буй зүйл бол Жин миний зургийг устгасан уу үгүй юу гэдэг байв. Магадгүй тэр устгаагүй байх. Муу жижигхэн чөт-
"Хувцас чинь уйтгартай харагдаж байна."
Гэнэт гарсан хоолой намайг бодит ертөнцөд эргээд авчрах үед би Юнги миний хажууд ирээд зогсчихсон байгааг сая анзаарч, түүн рүү харвал цагаан цамцныхаа гадуур хар жакет өмсчихсөн байгаа нь үзэгдэх нь тэр. Тэр үгээр илэрхийлэмгүй харцаар намайг толгойноос минь хөлийн хуруу хүртэл ажиглах аж.
Өмнө нь зүгээр л маш их санаа зовж байсан ч, одоо бол би яг л амьсгалж чадалгүйгээр үхэхийн даваан дээр байлаа. Тэр дүрэмт хувцасгүйгээр илүү царайлаг харагдаж байх бөгөөд би түүнийг үнэхээр хүрээд ирсэнд нь итгэж өгсөнгүй!
"Чи яагаад болзоонд явж байж энгийн хувцаслачихсан юм?"
Би цочин хойш нэг алхам ухарахдаа "Б-болзоо?"
Тэр үедээ би өөрийнхөө өмссөн хувцсыг харав. Би энгийн л нэг ягаан цамцыг тод цэнхэр өнгийн жийнстэй хослуулж, доороо цагаан пүүз өмссөн байлаа. Их энгийн харагдаж байсан ч, хүлээгээрэй, тэр сая болзоо гэсэн үү?
"Хөөх." Тэр үл ялиг мушилзаад "Би чамайг нэлээд цочоосон бололтой." хэмээв.
Би юу ч хийлгүй түүнийг гайхширалтай нь цуг харж зогслоо. Миний зүрх хэдэн секунд цохилохоо больчихсон юм шиг санагдсанаа удалгүй цээж рүү минь хүчтэй дэлсэж, би яг л ухаан алдаад унах гэж байгаа юм шиг санагдах нь тэр.
Тэр сая инээмсэглэсэн үү? Миний хажууд уу!?
"Битгий над руу ширтээд бай." Юнги хүйтэн өнгө аясаар ийн хэлэхэд би түрэгхэн харцаа өөр чигт чиглүүллээ.
YOU ARE READING
First Love [Completed]
Romance"Чи яагаад тэнэг хүн шиг ээрээд байгаа юм?" "Б-би юу?" Хамгийн бүрэг ичимхий хүн болох би дүгнэлтээс минь давсан, бас ойлгоход хэтэрхий бэрх залуугийн ардаас унаж тусдаг болчихсон. Хүн бүхэн өөрсдийнхөө анхны хайр дээр амжилт гаргаж чаддаггүй, тийм...