Chapter 9.

414 57 10
                                        

Би үл тоож дургүйцсэн байртай "Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу?" хэмээх бөгөөд хоолой минь нэлээд тайван сонсогдоно.

Жонгүг жуумалзан "Үгүй ээ, зүгээр л харж байна." гэчихээд "Бид Шюга хёнийг хардуулах хэрэгтэй!" гэлээ.

Тэгсэн ч гэсэн энэ нь чи намайг ширтэх ёстой гэсэн үг биш!

Би бодолдоо ийн хэлээд өөр тийш харлаа. Хэн ер нь энэ залууг ийм болж хувирна гэж мэдэх вэ дээ. Холоос харахаар нэлээд дүнсгэр их зантай харагддаг ч тэр намайг өглөө харснаас хойш жуумалзаж бас над руу байнга ширтэж байна.

Энэ сургуульд байгаа бүх алдартай залуус бүгд юмтай байх. Нэг нь хачин төлөвлөгөөнүүдтэй, тэнэг мөрдөгч. Нөгөөдөх нь том биетэй хэрнээ яг л хүүхэд шиг, бас надад хэцүү цаг үеийг өгдөг ууртай нэгнийг мартаж болохгүй.

Гэхдээ үнэхээр, Жин яаж намайг өөртэй нь гадуур гарвал бүх зүйл сайхан болж, Юнги бууж өгнө гэж боддог байна аа? Ямар ч утгагүй юм.

Бас Жин хэлэхдээ Жонгүгаас өөр хэн нэгэн байсан бол бүтэхгүй гэж хэлсэн. Би түүний тархины зарим бодол тэнэг бас дээрээс нь дэндүү сул байгаад итгэлтэй байна.

Жиний шийдвэрийг эсэргүүцэж, хашхиран бараг л түүнийг цохихын алдад тэр дахиад өөр төлөвлөгөөтэй ирнэ гэж хэлсэн юм. Харин энэ өглөө тэр энэ туулай шүдтэй хүнтэй ирж, Тэхёныг авчрах байсан ч тэр залууг олохгүй байна гэсэн юм.

Харин одоо би түүний хачин төлөвлөгөөг эцэст нь зөвшөөрсөн ч, тэр өөрөө хааччихав?

Би толгойгоо ийш тийш хөдөлгөн түүнийг олох гэж хичээх бөгөөд сургуулийн цайны газар сурагчдаар дүүрсэн байв.

"Жин хён яг л нинжа шиг, тийм биз?"

Гэнэт гарсан хоолойнд цочин, хажууд сууж байгаа түүн рүү толгойгоо эргүүллээ. Жонгүгийн нүүрэнд туулайн шүдтэй инээмсэглэл нь тодорч байх ба түүний нүд одоо ч гэрэлтэх аж.

Тэрээр яг л нууц ярьж буй мэт "Тэр бүхнийг мэддэг юм." гэж шивнэв.

"Ч-чи бодол уншиж чаддаг юм уу?" Би амьсгал дороо ийн хэлээд том нүдэлсээр түүний царайг бүхэлд нь харлаа.

Тэр чимээгүйхэн намайг ширтэж байснаа удалгүй дахиад л жуумалзах нь тэр. "Жин хёныг олохыг хичээж байгаа чинь нүүрэн дээр чинь бичээстэй байна!"

Түүний инээмсэглэл надад үл ялиг өхөөрдөм харагдаж байлаа. Үгүй ээ, нөгөө утгаар биш. Тэр зүгээр л өхөөрдөм харагдаж байна.

First Love [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon