Бидний анхны үнсэлтээс хойш бараг долоо хоног өнгөрчээ.Тэр над руу залгасангүй.Би завгүй байхад нь саад болчихвий гэсэндээ түрүүлж залгаж зүрхэлсэнгүй.
Бас нэгэн амралтын өдрүүд эхлэж нүдээ нээнгүүтээ утсаа шалгавал ямар ч дуулага эсвэл зурвас ирээгүй байв.Орноосоо босоогүй чигтээ нөөтбүүкээ асаагаад Хён Бины сүүлийн үеийн зураг бичлэгүүдийг үзэж хэвтэв.Ойрд киноны ажлаас болоод завгүй байгааг нь мэдэж байгаа ч нэг заваараа ганц зурвас биччихгүй дээ.Эсвэл дахиад надтай холбоо барих бодолгүй байхад нь би хэтрүүлж бодоод байгаа юм биш биз...
Юу ч хийсэн тэр хүний тухай бодож утаснаасаа нүдээ ч салгаж чадахгүй байсаар урт өдөр өнгөрч орой боллоо.Өдөржин дуугараагүй утсанд эцэст нь нэг дуудлага ирж баярласаар очиж харвал Хён Бины дугаар мөн байв
"Байна уу?"
"Хүрээд ирээч Сэми"
"Хаана байгаа юм?"
"Нөгөө газартаа"
"Одоохон очлоо"
Хувцсаа өмсөж хамаг хурдаараа гүйж гараад такси барилаа.Жүвоны ажилладаг газар очоод хамгийн анх Хён Бинтэй тааралдахад сууж байсан газарт нь очиж үзэхэд тэндээ ганцаараа сууж байв.
"Убба!"
Гартаа мөстэй виски бариад бодлогоширон сууж байснаа намайг дуудахад ирснийг минь анзаарсан бололтой дээшээ харж
"Өө Сэми ирчихэж"
"Гэрт чинь хүргээд өгье"
Ах надад машиныхаа түлхүүрийг атгуулаад машины зогсоол руу явлаа.Машинд нь орж суусныхаа дараа би
"Өмнө нь таныг хүргэж өгч байсан газар луу явах уу?"
"Тэг"
Машиныг нь хөдөлгөөд гэр лүү нь явав.Хён Бин цонхоо бага зэрэг онгойлгоод агаар амьсгалана.Өвөл болох гэж байгаа болоод ч тэр үү шөнийн агаар их хүйтэн байна.Тэр энэ удаа унтсангүй.Намайг дэргэдээс минь чимээгүй ширтэж байгааг би мэдэрч байна.Улаан гэрэл дээр зогсохдоо түүн рүү харахад нүдээ ганц ч цавчилгүй миний нүд рүү харсаар байлаа.Онгойлгосон цонхоор салхи орж ирэн зөөлхөн үсийг нь хийсгэж хичнээн архи үнэртэж байсан ч сайхан үнэрийг нь над дээр авч ирж байв.Удалгүй ногоон гэрэл асч тэрнээс нүдээ салгах хэрэгтэй боллоо.
Нэг их удалгүй түүний амьдардаг тансаг зэрэглэлийн орон сууцны дэргэд ирэхэд тэр бүсээ тайлаад
YOU ARE READING
▪Erase▪ [Completed]
RomanceСолонгост суралцахаар ирсэн 19 настай охин өөрөөсөө бараг 20 ах жүжигчинтэй хайр сэтгэлийн холбоотой болж байгаагаар үйл явдал өрнөнө. "Бид буцаахад хэтэрхий хол явчихав уу?..."