Жинхэнэ төгсгөл

1.1K 108 7
                                    

Хёнбин над руу залгаж гэнэтийн мэдээ дуулгаснаас хойш хэдхэн хоног өнгөрч байна. Хэзээ гэрлэлтийнх нь тухай мэдээ гарах бол гэхээс зүрх шимширч дээрээс нь хаврын салхи хүйтнээр үлээнэ. Хичээлдээ ч анхаарч чадахгүй өдөр хоногууд үргэлжилсээр би хичээлээ тараад сургуулиасаа гараад явж байлаа. Сакура цэцгийн улирал дуусаж газарт унасан дэлбээнүүд нь аль хэдийнээ хатаж харагдана

"Цэцэг дэлгэрэхээр хамтдаа харцгаая"

Хёнбины хэлж байсан үг санаанд ороход би зөөлөн инээмсэглээд

"Аль хэдийнээ бүх дэлбээ нь уначихлаа" гээд доошоо харан санаа алдахад

"Дараа жил дахиад л ургачихна шүү дээ" гэж гэнэт хэн нэгэн хойно хэлэх нь сонсогдов. Би эргэж харахдаа хар шил зүүж хар палто өмссөн Хёнбиныг моддын дунд зогсож байгааг олж харав. Зүрхний цохилт түргэсэж цээжээр бага зэрэг хөндүүрлэн түүнийг аяархан дуудав

"Хёнбинаа..."

"Сэми"

"Яагаад энд?"

"Энэ хавиас чамайг олох гэж их зүдэрлээ шүү. Золтой л хүмүүст танигдчихсангүй"

"Тэр бишээ. Яагаад та энд байгаа юм"

"Энд зураг авалтанд орохдоо фэн уулзалтаа ч бас хийсэн юм"

Үг дуугаралгүй чимээгүй зогсож байтал тэр надад илүү ойртож ирээд

"Тэгээд хамгийн чухал фэнтэйгээ ч бас уулзахаар ирлээ" гэж аяархан хэлэв

Түүний инээмсэглэсэн царай руу хараад яаж бүтэн жил өнгөрсний дараа над руу ингэж юу ч болоогүй юм шиг инээж чадаж байгааг нь гайхав.

"Баярлалаа. Энгийн нэг фэнээ орхилгүй уулзахаар ирсэнд"

"Би маргааш үдээс хойш буцаад ниснэ. Өнөөдөр хамт байж болох уу?"

"Тиймээ"

Бид зэрэгцээд хүн багатай гудамжаар алхаж байлаа. Гадаа нар жаргах дөхөн орчны юмсыг алтан шаргал өнгөөр будна. Бидний гар байнга шүргэлцэж тэгэх бүрд атгах үгүйдээ эргэлзсээр ханцуйнаас нь зөөлхөн атгав. Хёнбин над руу хараад инээмсэглэн

"Надтай дахиад уулзах ямар байна?"

"Сонин байна"

"Ойлгож байнаа"

"Таныг надад хуримын урилгаа өгөхөөр ирж л гэж бодлоо"

Үнэхээр энэ хүнтэй ингээд хамтдаа алхаж байгаадаа одоо хүртэл итгэж өгөхгүй нь. Дахиад хэзээ ч царайг нь харахгүй байх л гэж бодож байлаа.

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now