Хён Бин гарч яваад бараг 2 цаг өнгөрч байна.Би одоо хүртэл ирэхийг нь хүлээсээр л.Найз охин нь ч биш мөртлөө тайлбар хүлээгээд зогсож байдаг.Нэг мөсөн сонсох юмаа сонсчихвол дараа нь дахиж уулзах шаардлагагүй байх
Хаалганы код хийгдэх дуу гарсаар Хён Бин гэртээ орж ирлээ.Намайг хараад одоо хүртэл яваагүй байгаа юм байхдаа гэсэн царай гаргав
"Сэми..."
"Төвгө удсанд уучлаарай ахаа.Сун Еэжинтэй учраа олсон уу?"
Өөрийгөө өрөвдчихлөө.Өөрөө ийм байлалд байгаа мөртлөө хүний найз охин буруу ойлгосон эсэхэд санаа зовоод л.Хён Бин зогсож байгаа газраасаа хөдлөлгүй зогссоор л.Дотроо байгаа бодлуудаа эмхэлж цэгцлээд эвтэйхнээр надад ойлгуулж хэлээд хурдан гэрээсээ явуулахыг хүсч байгаа байх даа.
"Найз бүсгүйтэй байж чамтай уулзсан юм биш шүү.Гэхдээ анхнаасаа хайртай эмэгтэйгээ мартах гэж чамд ойртсон нь үнэн болохоор би буруутай"
Яг ч үерхдэггүй байхнээ.Сун Еэжин Хён Биныг тоогоогүй юм байхдаа.Гэхдээ саяны хариу үйлдэл тоодоггүй хүний хариу үйлдэл биш л байсан даа
"Сэми чи хөөрхөн бас ухаантай охин.Өөрийнхөө насны сайн залуутай уулзаж хичээлээ сайн хийгээрэй"
Танаас илүү хүнтэй би дахиад таарна гэдэг боломжгүй шүү дээ.Тэр надад сүүлчийнхээ үгсийг хэлж байх шиг байна.Дахиж уулзах шаардлага гарахгүй бололтой
"Бас...Еэжин бид хоёрын талаар нууцлана гэдэгт найдаж байна"
Ийм үед хүртэл өөрийн нэр хүнддээ анхаарч байх шив.Би юу ч хэлэлгүйгээр гадуур хувцсаа өмсөөд гэрээс нь гарлаа.Намайг гарах хүртэл тэр над руу чимээгүй харж зогссоор л байсан.Миний талаарх тэр хүний бодол эхнээсээ дуустал ямар байсныг ч мэдэж амжсангүй.
Замын турш, гэртээ харисан хойноо ч Хён Биноос өөр зүйлсийг бодож чадсангүй.Өөрийгөө бэлтгэлтэй байсан гэж бодсон ч үгүй байж.Юунаас болоод ч тэр юм нэг л шаналгаатай санагдсаар байв.Тэрэнд магадгүй сайн байсан юм болов уу? Хайр сэтгэл ярихад хэтэрхий бага хугацааг хамт өнгөрүүлсэн шүү дээ.Ганц хоёрхон удаа тухтай ярилцсан.Гэсэн ч хэн мэдлээ.Хүн хүндээ ухаангүй дурлахад ердөө 4 минут л хангалттай гэдэг.Надад одоо хүртэл тэрнээс үнэртдэг үнэр, тэр бороотой өдрүүд, тэрнийг үнсэхэд төрсөн мэдрэмжүүд тод санагдаж байна.
Жинхнээсээ хайрласан юм болов уу? эсвэл энгийн л нэг фэний хайр байв уу???
Хён Бины талаас
YOU ARE READING
▪Erase▪ [Completed]
RomanceСолонгост суралцахаар ирсэн 19 настай охин өөрөөсөө бараг 20 ах жүжигчинтэй хайр сэтгэлийн холбоотой болж байгаагаар үйл явдал өрнөнө. "Бид буцаахад хэтэрхий хол явчихав уу?..."