▪︎ 12 ▪︎

696 65 1
                                    

Нүдээ нээхдээ би Хёнбинд чанга гэгч нь тэврүүлээд хэвтэж байлаа. Яг л өчигдөр юу ч болоогүй юм шиг. Огтхон ч маргалдаагүй юм шиг. Дөнгөж л үүр цайх гэж байгаа бололтой цонхоор багахан гэрэл орж ирж харагдана. Миний хөдөлгөөнд Хёнбин ч бас сэрсэн бололтой нэг нүдээ нээн над руу хараад

"Сайхан амарсан уу?"

"Мхн. Та?"

"Сайхан"

"Убба?"

"Мм?"

"Амьсгалж чадахгүй байна"

Тэр том биеээрээ намайг бүхэлд нь ороочихсон байсан болохоор цээж рүү нь зөөлөн цохиод ингэж хэлэв. Тэгтэл Хёнбин тэврэлтээ улам чангалж

"Дуртай нь аргагүй унтаад байсан юм байж"

Хэсэг тэгэж хэвтсэний дараа Хёнбин орноос босч пудволкоо өмсөөд

"Чи буцаад унт даа дөнгөж л 5н цаг болж байна. Бараг саяхан унтсан биздээ"

"Ажилтай юмуу?"

"Тиймээ. Өнөөдөр зураг авалттай"

Би түүний араас босоод ороо хурааж эхлэв

"Өнөөдөр хичээлгүй биздээ?"

"Мхн"

"Заза"

Бид хамтдаа угаалгын өрөөнд орж зэрэгцэж зогсоод шүдээ угаав. Түүний нойр хараахан сэрээгүй бололтой нүдээ байн байн цавчлаад л үс нь сэгсийчихсэн үнэхээр өхөөрдөм харагдаж байна. Би гараараа үсийг нь самнаад

"Эгдүүтэй харагдаж байна"

"Эгдүүтэй?"

Хёнбин жуумалзаад хөлийг минь бэлхүүсээрээ ороолгож тэврээд шүршүүр лүү аваад орлоо

"Тавиачээ" гэж инээд алдан хэлэхэд тэр өөрийнхөө хувцсыг минийхтэй хамт тайлаад

"Өчигдөр хийж чадаагүйгээ нөхөх хэрэгтэй байнаа"

Дээрээс их даралттай халуун ус урсаж Хёнбин бэлхүүсээр минь тэврээд хүчтэй үнсэж эхэллээ

***

Уснаас гараад би түүний сахлыг хусч үсийг нь сэнсдэж өгөв. Тэр хувцасны өрөөндөө орж дээгүүрээ цагаан сорочик өмсөж ханцуйг нь хойш нь нугалаад доогуур нь хар өмд өмсөв. Цаг, нарны шилнүүдээсээ миний сонгосоныг зүүгээд бэлдэж өгсөн кофег минь уулаа. Гэрээс гарахаас нь өмнө би палтог нь өмсгөж өгөөд

"Өнөөдөр удах юмуу?"

"Ажлаа эрт дуусгаад хурдан ирэхийг хичээнээ. Тэгээд хамтдаа амттай хоол идэцгээе"

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now