Намрын өглөө үүрээр бараг хүнгүй гудамжаар таксины мөнгө ч үгүй цүнх ч үгүй би зам дагаад алхаж байлаа.Нимгэн цамцнаас өөр юмгүй болоод даарч байсан ч сэтгэл минь дулаахан байсан болохоор гэрийн зүг алхаад л байв.Өндөр өсгийтэй гутлан дээр алхана гэдэг л хамгийн хэцүү нь байна.Тэглээ гээд залгаад ирээд аваач гэх хүн ч байхгүй.Еэбин одоо тасарчихаад эд унтаж байгаа биз.Гэр хүртлээ алхана гэдэг үнэхээр чанга байсан болохоор арай ойрхноор нь юмыг яаж мэдэх вэ Еэбин яваагүй байж мэднэ гээд түрүүний баар луу зүглэлээ.Машинаар тэгтлээ хурдан явчихсан газар алхахад бараг 40 минутыг зарцуулав.Хөл салж унахын наана арай гэж ирээд битгий л хаачихсан байгаасай гэж залбиралаа.Үүдэнд нь очтол хаалган дээр нь хаалттай гээд биччихсэн байв.
"Аааш"
Өвдөж ядаж байсан хөлөө газар дэвслээд буцаад явах гэж байтал хаалганы цоож тайлагдах шиг чимээ гарч өөдөөс Жүвон гараад ирэв
"Сэми ши?"
Би тэрнийг харсандаа баярлан
"Жүвон ши!"
"Би чамайг явчихсан гэж бодсон юмсан"
"Аан харин.."
"Еэбин явчихсан шүүдээ" гэснээ нэг юм санасан бололтой
"Аан тийм.Ороод ирээрэй"
Би тэрнийг даган дотогш орохдоо дулаацаж байгаагаа мэдрэв.Жүвон цааш явсаар текний ард гараад намайг сандал дээр суу гэж дохив
Сандал дээр очиж суусны дараа тэр текний доороос миний цув цүнх хоёрыг гаргаж өгөөд"Еэбин явсны дараа л харсан юм"
"Баярлалаа" гээд инээмсэглэн гараас нь юмнуудаа авав.Миний хүйтэн гаранд хүрсэн даруйдаа Жүвон "Их даарсан бололтой"
"Хэхэ"
Тэр цаашаа харж зогсчихоод нэг юм их л хурдан хийчихээд миний урд тависан нь халуун кофе байв
"Үнэхээр их баярлалаа"
"Зүгээрдээ.Хамаг юмаа орхичихоод явчихаар чинь үнэндээ их санаа зовж байлаа.Хаачаад ирж байгаа юм?"
"Тэр их урт түүх болох байхаа" гээд инээмсэглэн ганцхан цагийн өмнө хамт байсан хүнээ санагалзав
Жүвоны кофег ууж дуусгаад дахин талархсанаа илэрхийлэв.Тэр их өндөр магадгүй 185 см хавьцаа байх.Цайвар арьстай, их дулаахан инээмсэглэдэг залуу юм.Барменых нь хувцас туранхай болхоор их зохиж байсан.Одоо өмсчихсөн байгаа хар савхи нь бүр ч гоё зохиж байна.
![](https://img.wattpad.com/cover/213757133-288-k419421.jpg)
YOU ARE READING
▪Erase▪ [Completed]
RomansaСолонгост суралцахаар ирсэн 19 настай охин өөрөөсөө бараг 20 ах жүжигчинтэй хайр сэтгэлийн холбоотой болж байгаагаар үйл явдал өрнөнө. "Бид буцаахад хэтэрхий хол явчихав уу?..."