▪︎ 13 ▪︎

703 64 0
                                    

Маргааш миний Япон руу нисэх өдөр гээд бодохоор бид уулзалгүй яг 1 сар болжээ. Миний амьдрал өмнө нь тэр нэгэн хүнгүйгээр зүгээр л энгийн үргэлжилж болдог байсан хэрнээ одоо байхгүй л бол бусад бүх зүйлс утгагүй юм шиг, цаашид энэ хэвээрэй амьдарсаар байж чадах эсэхдээ эргэлзэх хүртэл өөрчлөгдсөн байна гэхээр сонин юм шүү. Одоохондоо ингэж байгаа ч хэсэг хугацааны дараа юу ч болоогүй юм шиг түүнийг мартаад өөрийнхөөрөө амьдарч чадна гэж итгэхийг оролдох ч тэгэж чадахгүй гэдгийг минь эд эс бүхэн минь надад эргүүлээд сануулж байлаа.

Бүхэл бүтэн хүнийг мартана гэдэг нь өөрийгөө бас мартахаас нааш боломжгүй зүйл бололтой.

Хичээлээ тараад сургууль дээрх зүйлсээ эмхэлж цэгцлээд Еэбинтэй хамтдаа гарлаа. Еэбин хушуугаа унжуулан

"Одоо ингээд хоёулаа сүүлчийн удаа уулзаж байна уу?"

"Сүүлчийн удаа бишээ. Би ямар үхэх гэж байгаа юу? эргээд л ирнэ шт"

"Би амралтаараа чам дээр Жүвонтой хамт очноо"

"Тэгээрэй"

"Сэми ши?"

Ард танихгүй эрэгтэй хүний хоолой гарахад гайхан хартал дунд эргэм насны цэвэрхэн хувцасласан хүн зогсож байлаа

"Хэн билээ?" гэхэд тэр надад нэрийн хуудсаа өгч би тэр даруй хэн болохыг нь ойлгоод Еэбин рүү харж

"Еэбинаа би хүнтэй уулзах ёстой болчихлоо"

"Юу вэ? Маргааш явах гэж байгаа юм байж надтай жаахан хамт байхгүй юмуу?"

"Уучлаарай. Чухал хэрэг байгаа юм"

"Заза"

Тэр намайг нэг тэврээд гараа даллан цаашаа гүйлээ

"Ямар хэрэг гараав" би тэр хүн рүү эргэж харан ингэж асуухад

"Намайг Ким Жон Тэ гэдэг. Хёнбины менежер" гээд гараа сунгахад нь би

"Сэми" гээд гараас нь барилаа

"Цагаас чинь авах болсонд уучлаарай. Түр уулзаж ярилцах гэсэн юм"

"За"

Бид ойролцоо кафед орж ирээд яриагаа үргэлжлүүллээ

"Шууд гол яриандаа оръё гэж бодож байна. Сэтгүүлчидтэй холбоотой асуудлаас болоод компани чиний талаар мэддэг болсон"

"Бид одоо уулзахгүй байгаа"

"Тиймээ. Мэдэж байгаа"

"Тэгээд яах гэж ирсэн юм?"

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now