▪ 6 ▪

813 69 3
                                    

Тэр чимээгүйхэн гутлаа өмсөж харин би хажууд нь юу гэхээ мэдэхгүй зогсож байлаа.Хён Бин надад юу ч хэлэлгүй хаалганы бариулаас барихад түүнийг ингээд л явчих юм байна гэсэн айдас намайг бүрхэн авав.Гэтэл тэр гэнэт бариулаас гараа авч над руу эгцэлж хараад

"Чамд надаас асуух асуулт их байгааг мэдэж байна"

Тэр над руу хэсэг ширтэж зогсож байснаа санаа алдаад

"Гэхдээ би яагаад энд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна...Би өнгөрсөн 2 долоо хоногийн турш чиний талаар их бодсон Сэми"

Би тэрний талаар сайн мэддэг юм шиг боловч тэр намайг огт мэдэхгүй.Бүр жинхэнэ нэрийг минь ч, хаанаас ирснийг минь ч мэдэхгүй.Надаас 2 дахин ах бас олны танил хүн.Би хүртэл яагаад энд байгааг нь ойлгохгүй байна.Гэхдээ энд байхыг хүсээсэй л гэж хүсч байна

Тэрний царай руу харах төдийд л ганц ч үггүй болчих юм.Гаднах төрх байгаа байдлаас нь сүрддэг ч юмуу ярихыг нь сонсож зогсохоос өөр үйлдэл хийж чадахгүй юм.

"Одоо ингээд амардаа.Би маргааш орой чамайг 8 цагт ирж авъя"

Би баярлаж байгаагаа илт мэдэгдэхээр том том инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар

"За!"

Хён Бин ч бас над руу инээмсэглээд

"Тэгвэл..."

"Сайн яваарай!"

Тэр толгой дохиод манай гэрээс гарч явлаа.Түүнийг явсны дараа гал тогоондоо орж түүний саяхан сууж байсан суудалд очиж суув.Ширээг дэрлээд хэвтэж байхдаа маргааш юу болоход, цаашдаа юу болоход өөрийн эрхгүй догдлоно...

Маргааш нь

Түүний ирэхийг хүлээн толинд хараад сууж байв.Тэр миний талаар бодсон гэж хэлсэн.Юу гэж бодсон юм бол? Хёнбин над шиг иймэрхүү охидыг сонирхдог юм байхдаа? Иймэрхүү гэдэг нь цайвар царайтай, сайн чаддаггүй болохоор нүүрээ ч бага буддаг дунджаас өндөр охидыг.Зүгээр танилууд эсвэл найзууд байх гэж өнөөдөр намайг ирж авна гээгүй л байх.Удалгүй хаалга тогших чимээнээр үүд рүү гүйн очлоо.Хаалгаа нээж өгөхөд сайхан хувцасласан царайлаг залуу миний өмнө зогсож байв

"Цагаасаа өмнө ирж байх чинь"

"Чи бэлэн болчихсон юм шиг л харагдаж байна" тэрнийг манайх руу орж ирэхгүй юм шиг болохоор нь би гутал гадуур хувцсаа өмсөөд цүнхээ аваад гэрээсээ гарлаа

"Даруухан гэрт минь 2 дахь удаагаа ирсэнд баярлалаа"

Тэр хацрын хонхорхойгоо гаргаж зөөлөн инээмсэглэв.Бид тэрний машинд суугаад хаа нэгтээ явж эхэллээ

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now