▪4▪

796 76 1
                                    

"Байна уу?"

Миний хүлээж байсан хүн утсыг минь авахад баярласандаа тэрхэн хоромд солонгос хэлээ мартчих шиг л болсон юм.

"Тиймээ байна"

"Чи машинд утсаа үлдээгээд явчихаж"

"Аан...Тэгсэн байхнээ.Би яаснаа огт санахгүй байсан юм"

"Би утсыг чинь авайчаад өгье өө"

"Одоо юу?"

"Маргааш өглөө уулзаад өгвөл болох уу?"

Хён Бин өөрийн амаар надтай уулзаж байгаад утсыг минь эргүүлж өгнө гэж хэлсэнд сэтгэл минь догдолсоор

"Бололгүй яахав"

"10 цагийн үед хаана байх вэ?"

"Гэртээ"

"Гэрийнхээ хаягийг утас руугаа мессэжээр явуулчихаарай.Тэгвэл... маргааш уулзъя"

"За"

Тэрнийг тасалсны дараа галзуу хүн шиг орилж, босч зогсоод үсрэхийг минь Ёнжү эгч сонссон бололтой өрөөнд орж ирээд

"Яасан бэ? Утсаа олсондоо тэгэж их баярлаа юу"

"Үгүй ээ.Алга болсондоо л баярласан юм"

Ёнжү эгч ойлгохыг ч хүсээгүй бололтой өөр юм хэлэлгүй өрөөнөөс гарлаа

"Эгчээ!"

"Яасан?"

"Маргааш надад ганцхан удаа утсаа үлдээгээд явж болох уу.Би 10 цагт утсыг минь олсон хүн рүү залгах ёстой юм"

"Тэгдээ"

Тэр шөнийн турш би унтаж чадсангүй.Байн байн цаг харсаар байтал цаг ч явж өгсөнгүй.Миний амьдралын хамгийн урт шөнө байсан юм.6 цагт ядарсан биетэй орноосоо босч усанд орж өглөөний цайгаа уув.Нүүрээ чадахаараа гоё будаж ямар хувцас өмсөхөө сонгож ядна.Хэтэрхий гоё хувцас өмсчихвөл гэрээсээ гарч ирж байгаа хүн байж хэтэрхий хичээчихсэн юм шиг харагдах байхдаа.Далаар татсан үсээ янзлаад сууж байхдаа би ингэтлээ хичээсэн ч утсыг минь өгчихөөд л шууд явчих байхдаа гэсэн айдсыг мэдрэв.Гэхдээ тийм байлаа ч хажуунаас нь хальт харна гэдэг л хэтэрхий их аз биш гэж үү?Хэтэрхий хичээгээгүй юм шиг харагдах гэж хэтэрхий их хичээсээр байтал нэг мэдэхэд 9 цаг өнгөрч байлаа.Хэрэндээ хөөрхөн харагдахаар бэлэн болчихоод Ёнжү эгчийн утсыг атган сууна.Секунд бүр удаан бас үнэ цэнтэй өнгөрч зүрх минь хором бүрт хэдэн мянган удаа цохилох шиг санагдана.Тэгээд цаг яг 10:00 болоход өөрийнхөө дугаарлуу залгалаа

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now