▪ 1 ▪

2.2K 95 4
                                    

Баасан гарагийн үдэш...Чондамдуны хүн багатай үнэтэй баарнуудын нэгэнд Хёнбин гартаа виски бариад ганцаар сууна.Бараг хайлж дуусах гэж байгаа мөснүүдийг эргэлдүүлж харангаа ямар нэгэн зүйлийн талаар гүн бодолд автсан харагдана.Товчхондоо эмэгтэй хүний талаарх бодлууд...

Тэр эмэгтэй ухаалаг, үзэсгэлэнтэй, бас биеэ даасан нэгэн.Гэвч үргэлж л Хёнбиныг өөртөө татчихаад түлхэж байдаг.Бас Хёнбинтой дахиж таармааргүй байгаагаа хэлсэн ч ирэх дуртай газарт нь ингээд ганцаараа сууж байгаа билээ.

Аль хэдийн нилээн олон хундаганы ард гарчихсан болоод ч тэр үү Хёнбин хацар нь халуу дүүгэж толгой нь манарахыг мэдэрсээр хойш налж суугаад нүдээ анилаа.Хичнээн уусан ч гомдол нь арилахгүй бас уур нь гарахгүй байгаад солиорох шахаж одоо ч хамаагүй түүн рүү залгачихмаар байгаа ч хэлсэн үгс нь дотор нь дахин дахин давтагдан сонсогдож бардам зандаа баригдаж байв.

"Би чамтай тиймэрхүү харилцаатай байхыг хүсэхгүй байна..."

Гэнэтхэн түрүүнээс хойш толгой дотор нь эргэлдээд байсан уянгалаг хоолой намуухан явж байсан хөгжмийг тасалдуулан сонсогдох шиг болов

"Хёнбин ши?"

Хёнбин нүдээ нээгээд харвал үнэхээр тэр мөн байх нь тэр.Түүнийг хараад юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугүйхэн өндийж суугаад урагш ширтэв.
Эмэгтэй санаа зовсон хоолойгоор

"Яагаад энд ганцаараа сууж байгаа юм?Арай надаас болоод?...Үгүй биз дээ?"

Хёнбин зориг орж дахиад түүнтэй шинээр эхлэмээр байгаагаа бас энд өөрийг нь хүлээж байснаа хэлэхээр ам нээх гэтэл

"Еэжин ши!"

Гэж дуудсаар араас нь нэг залуу гараад ирэв.Тэгээд нөгөө залуу

"Энд байсан хэрэг үү? Хаа сайгүй хайлаа шт"

Хёнбины дотроо тээгээд ирсэн эцсийнх нь найдвар нурах шиг болоход сандлаасаа босоод Еэжин рүү харан

"Үгүй дээ.Эмэгтэй хүнтэй хамт ирсэн юм" гэж хэлээд өөр юу гэхээ мэдэхгүй ариун цэврийн өрөө рүү зүглэв

Сэмигийн талаас

"Өнөө орой гадуур гарвал яаж байна?"

Сүүлчийнхээ лекцийг тараад сургуулиас гарахаар алхаж байхад хажууд явж байсан Еэбин ингэж асуулаа

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now