▪ 2 ▪

839 76 1
                                    

"Надтай хамт хаа нэг тийшээ очмоор байна уу?..."

"Тэгье!"

Тэрнийг бага зэрэг халамцуу басхүү юу ч үгүйлээгүй харцаар надаас ингэж асуухад нь би эргэлзэлгүй зөвшөөрсөн хариулт өглөө.Хёнбин толгой дохиод халааснаасаа түлхүүр гаргаж ирж надад атгуулаад

"Чи нэг их уугаагүй бололтой.Машин барьчих" гээд урд гарч алхав.Би Еэбинийг хажууд нь үлдээгээд орхичихсон цүнх цув хоёрыг минь авчихаасай гэж найдсаар түүнийг даган тэр газраас гарлаа.Шөнийн сэрүүн салхи нимгэн хувцсыг минь нэвтлэн дааруулахад л би болоод байгаа бүхэн жинхнээсээ тохиолдоод байгаад итгэлтэй болов.Хёнбин машиныхаа хажууд очиж зогсоход өгсөн түлхүүрээр нь онгойлгоод жолооны ард суулаа.Яг тэрэнд тохирсон цэвэрхэн машинаас нь түүнийх л байх гэмээр анхилам хэрнээ эрэгтэйлэг үнэр үнэртэнэ.Хёнбин миний хажуугийн суудал дээр суугаад бүсээ зүүн хойшоо наллаа
Тэр үнэхээр тайван харагдаж байсан ч би биеэ барисаар жолооноосоо чанга атгаж өөртөө итгэлгүй хоолойгоор

"Х-хаашаа явах уу?"

"Зүгээр л чигээрэй яваад бай"

Гэж хэлээд тэр нүдээ анин суудалдаа шигдэв

Би машиныг асаан удаанаар зогсоолоос гарлаа.Үнэндээ би дөнгөж л жолооны үнэмлэхээ аваад байгаа.Авснаасаа хойш огт машин бариагүй болохоор сандарч ядаж байхад Хёнбины машиныг бариад дэргэд нь сууж байна гэхээр улам л салгална.Ингэхэд тэр надтай хамт хаачих гээд байгаа юм бол? Ингэж бодохтой зэрэгцэн толгой дотор болохоос эхлээд болохгүй хүртэл янзан бүрийн бодол орж ирэн толгой эргүүлнэ.Урдах замаасаа өөр юм харж чадахгүй байсан болхоор тэрэн рүү харчихаж ч чадахгүй нь.Ингэхэд энэ хүн унтаад байгаа юм байхдаа?

Хэлснээр нь зөвхөн чигээрэй яваад нэг их удаан хугацаа өнгөрөөгүй байхад тэр нэг юм ам нээв

"Энд"

"Юу?" Гээд гайхан асуутал

"Энд зогсчих"

Машинаа замын хажууд арайхийн тавиад түүнрүү харвал халааснаасаа утсаа гаргаж ирж байгаа харагдав.

Юу бодож байгаа талаар нь мэдэх юм алга.Хёнбин арагшаа эргэж харснаа

"Энэ хүртэл явчихсан байхад болох байх" гэж бувтналаа.Тэгээд дуудлага руугаа ороод 1 гэсэн товчин дээр дарахад Ким менежер гэсэн контакт гарч ирэв.Би хажууд нь юу хийхээ үл мэдэн хумсаараа оролдон сууна.Намайг дуудлагын жолооч болгох гэсэн юм бол гэр хүртлээ л хүргүүлнэ биз.Танихгүй хүнд гэрээ хаана байдгийг мэдэгдүүлэхийг хүсэхгүй л байгаа юм байхдаа.Намайг янз бүрийн асуултуудад өөртөө хариу өгөх гэж хичээсээр байтал Хёнбин нөгөө дугаарлуугаа хоёр гурван удаа залгаж харагдав.Менежер нь утсаа авахгүй байгаа бололтой.Тэр нүүрээ гараараа даран сууж байснаа амандаа "Новш гэж..." гэж бувтнав

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now