▪ 9 ▪

834 62 1
                                    

Хён Бин намайг өрөөнд минь оруулж ирээд хаалгыг дотроос нь түгжив

"Хамт амьдардаг эгч хажуу талын өрөөнд байгаа штээ"

"Чи дуу гаргахгүй байхад л болноо" гээд Хён Бины инээмсэглэх нь цонхоор орж ирэх бүдэгхэн гэрэлд тодрон харагдав

Тэр хувцсыг минь нэг нэгээр нь тайлан газар унагасаар орон дээр минь хэвтүүлээд дараа нь өөрийнхөө хувцсыг тайлав.Би нүцгэн цээжийг нь ойроос хараад ичсэндээ нүүрээ буруулахад тэр дээр минь гарч ирээд намайг үнсэж эхэллээ.

Хөлөрсөн бие минь түүний халуун арьстай шүргэлцэж, дуу алдах болгонд минь тэр гараараа амыг минь дарж чих, нүүр, хүзүүн дээр минь үнсэнэ.

"Чшш.Чи найзыгаа сэрээх нь байна"

---

Бүх зүйл дуусч би түүний цээжийг дэрлээд хэвтэж байна.Бид хоёр хоёулаа үүнийг л хүсч байсан юм шиг, хоосон байсан орон зай дүүрчихсэн ч юм шиг нэг тийм сэтгэл ханасан таашаалтай мэдрэмж төрнө.Тэрний цонхоор гаднах зүйлсийг ажиглан харж байгаа нь хажуугаасаа яг л уран зураг шиг харагдаж байна.Би тэрний өндөр хамар дээгүүр хуруугаа явуулсаар уруул, ирүү, төвөнхөнд нь хүрч, цээжинд нь улам наалдахдаа биеийн дулааныг нь мэдрэхийг хичээж байв.

"Цас орж байна" гэж тэр хэллээ.

Саяхан орж байсан бороо том том ширхэгтэй цас болон хувирчээ.

"Тийм байна"

Цонх нээлттэй, хүйтэн агаар орж ирж байсан ч тэрний дулаахан тэвэрт би огт даарахгүй байлаа

"Танай найз сэрсэн болов уу?" гээд тэр хацрын хонхорхойгоо гаргаж ирээд инээд алдав

"Сэрээгүй л гэж найдаж байна"

Хён Бин үсийг минь хуруугаараа эргүүлэн оролдож байснаа

"Би чиний үнэрэнд дуртай"

"Хүний ой санамжинд үнэр хамгийн тод үлддэг гэсэн.Би таны үнэр бас энэ шинэхэн цасны үнэр хоёрыг хэзээч мартаж чадахгүй байх"

"Би хаашаа ч явахгүй болохоор намайг явах юм шиг ярих хэрэггүй ээ"

"Явахгүй гэж үү?"

"Өнөөдөр лав биш" гээд намайг хөнжилд ороогоод чанга гэгч нь тэврээд хэвтлээ

---

Өнөөдөр зул сарын өмнөх өдөр.Тэр намайг гэртээ урьж хамтдаа оройн хоол идье гэсэн.Ямар хувцас сонгохоо бодоод шүүгээнийхээ хажууд зогсож байтал орон дээр минь утсаа оролдоод хэвтэж байсан Еэбин

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now