▪︎ 11 ▪︎

736 59 0
                                    

Сургуулийн коридоороор явж байтал багш надтай таараад өрөөндөө орж ирэхийг урив. Сун багш намайг сандал дээр сууж бай гэж хэлээд цай хийж урд минь тавилаа. Би цайнаас нэг балгаад ширээн дээр тавьж

"Намайг ямар хэргээр дуудсан юм?"

"Чамд хэлэх сайхан мэдээ байна. Энэ удаагийн Япон руу сурагч солилцоогоор явах 2 оюутны нэгээр чамайг сонгосон"

Царай минь барайгаад ирсэнд Сун багш гайхсан бололтой

"Уг нь чамайг их баярлах байх гэж бодсон юмсан"

"Уучлаарай багшаа"

"Сэми, энэ чамд ямар том боломж болохыг мэдэж байгаа биздээ?"

"Тэгэлгүй яахав"

"Явж чадахааргүй ямар нэг шалтгаан байгаа бололтой. Гэхдээ их олон хүүхэд энэ боломжийн төлөө өрсөлдөж байгаа. Би шийдвэрийг чинь яг 2 долоо хоног л хүлээе"

"Ойлголоо багшаа. Баярлалаа"

"Дараа нь харамсах сонголт битгий хийгээрэй"

Би багшийн өрөөнөөс гараад уртаар санаа алдлаа. Хэдий энэ өөрийгөө хөгжүүлэх хамгийн том боломж ч гэлээ хэрвээ би явахаар болвол 4 сар гэхэд оччихсон байх ёстой. Одоо 2-р сар яг болох гэж байна. Надад Хёнбиныг өөрөө орхиод явах зориг байж чадна гэж үү?

Гэртээ орж ирээд нэг их удаагүй байтал Хёнбин орж ирлээ

"Хаашаа явсан юм?"

"Компани дээр ажил гараад. Хичээл чинь сайн уу?"

"Тиймээ. Кофе уух уу?"

"Тэгье"

Би тэрэнд халуун кофе чанаж аягалж өгөөд урд нь тавилаа

"Царай чинь яагаад ийм байгаа юм?" гэж тэр гайхсан байртай асуулаа

"Хэлэх юм гараад л"

"Юу?"

"Багш өнөөдөр намайг дуудаад сурагч солилцоогоор явах оюутнаар шалгарсан гэж хэлсэн"

"Хаашаа явах юм?"

"Япон"

"Хэзээ?"

"Энэ 4-р сард"

"Хэр удах юм?"

"2 жил болно"

"Тиймүү?"

Тэр өөр үг хэлэлгүй кофеноосоо ч уулгүй ширтэж сууж байснаа

"Сайн хэрэг болж" гэж хэлээд суудлаасаа босоод явчихлаа

Түүнийг өрөө рүүгээ орсны дараа би аягатай кофе руу нь харсаар үлдлээ. Толгойгоогоо салаавчилж суугаад яах гэж хэлвээ гэж бодож байхдаа түүнийг намайг 2 жил хүлээчихгүй л байхдаа гэсэн бодол орж ирэв. Би тэрний хувьд бүхэл бүтэн 2 жил хүлээхээр үнэ цэнтэй хүн мөн болов уу?

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now