▪︎ 10 ▪︎

818 61 1
                                    

Түүний дэргэд байх өдөр хоногууд үргэлжилсээр л байлаа. Өнгөрсөн 1 сарын хугацаа яг л галзуу хулгана дээр сууж байгаа юм шиг өнгөрсөн. Галзуу хулгана дээр суучихвал зүрх цээжиндээ багтаж ядан цохилж, сэтгэл догдолж, басхүү айж түгшдэг мөртлөө битгий дуусаасай, дахиад жаахан удаан үргэлжлээсэй гэсэн хүсэл төрдөг дөө? Бид хоёрын суусан галзуу хулганы зам хэр урт үргэлжлэх бол. Хэр удаан энэ мэдрэмжүүдийг авахаа явж дуусгасан хойноо л мэдэж чадах байхдаа.

Өнгөрсөн шөнө Хёнбины гэрт хоносон болохоор тэр намайг сургууль дээр минь хүргэж өгч байна. Нэг гараараа жолоо барьж нөгөө гараараа миний гараас атгасан байгаа төрх нь хичнээн хайр хүрэм гээч. Тэр сурсан зангаараа машинаа сургуулиас бага зэргийн зайтай хүн багатай газар байрлуулаад хацар дээр минь үнсэж

"Хичээлээ сайн хийгээрэй"

"За. Маргааш уулзъя" гээд цүнхээ аваад буух гэж байтал

"Сэми?"

"Яасан?"

"Хэлэх зүйл байна"

Энэ хүнийг ийм царай гаргаад юм хэлэх гэх бүрд нь үргэлж айдас төрөх юм

"Юу?"

"Манайд нүүгээд ир" гэснээ өөр тийш харж

"Зүгээр л байнга хоёр гэрийн хооронд яваад чамайг ядарч байгаа байх гэж бодоод. Манайд байвал арай амар байх" гээд миний бодлыг мэдэх гэсэн аятай нүд рүү минь харав

"Тэгье!" би баярласан төрхөө нууж чадалгүй барьц алдаж цамцных нь захаас татан уруул дээр нь үнсээд

"Хэлсэнд баярлалаа"

"Мм" Хёнбин зөөлхөн инээмсэглээд үсийг минь чихний араар хийж өгөв

"Тэгвэл хичээл чинь тарахаар ирж авъя"

---

Гэртээ хувцсаа баглаад сууж байхдаа инээд алдан амандаа

"Ахын гэрт амьдрана даа" гэж бувтнангаа дуу аялаж байв. Намайг дуусахыг хүлээгээд элгээ тэврээд зогсож байсан Хёнбин инээмсэглэж

"Тэгтлээ сайхан байна уу?"

"Тиймээ сайхан байна" гээд түүн рүү мишээлээ

Удаан хугацаанд гэрт нь амьдрах гэж байгаа хүн шиг хамаг юмаа баглаж аваад том цүнхтэй гэрээсээ гарлаа.Хаалгаа түгжиж байх үед яагаад ч юм энд буцаад ирэхгүй юмсан гэсэн бодол төрж байв.Хёнбин ачааг минь тээшиндээ хийгээд бидний хамтдаа амьдрах гэж байгаа гэрлүү хөдлөв

▪Erase▪ [Completed]Where stories live. Discover now