Эхлэл

2.1K 180 17
                                    

" Дин дон "

- Очлоо, түр хүлээгээрэй!

Сүнсний баярын орой тул энэ хонх тав дахь удаагаа дуугарч байна. Жимин хоёр тийш нь тайлаад шидчихсэн углаашныхаа нэгийг олох гэж хэсэг доороо эргэлдсэнээ нэг хөлнийхөө углаашийг углан хаалга руугаа гүйв.

- Ахх уучлаарай хүүхдүүдээ жоохон хүл ...

Жиминыг өршөөл эрсээр хаалга тайлахад хүүхэд биш том хүн зогсож байсанд тэр үгээ гүйцээлгүй гацаж орхив. Тэр том хүн байхаар зогсохгүй түүнээс хавь өндөр нэгэн байсан юм. Бас түүний од мичид шиг гялтганах нүд, улаан мармеллад шиг амтлаг уруул, хөмсгөө давж нүдийг нь багахан халхлах хэмжээний ургасан хар үс, улаан дугариг малгай, торх дүүрэн чихрийг мартаж болохгүй.

- Уучлаарай, манайх том хүнд чихэр өгөхгүй!

Жимин түүнийг харж алмайрсан нь үнэн ч гоо үзэсгэлэнг нь бишрэх хэмжээний мэдрэмжтэй догь нэгэн биш байв.

- Сүнсний баяр чинь хүүхдүүдийн баяр биш! Хэн ч чихэр идэх эрхтэй!

Залуу анх удаа өөрийнх нь сайхан төрхийг үл тоон чихэр харамласан залуутай таарсан тул гэдэн нь хөдлөн хамаг шар нь гозойжээ.

- Больж үз candy boy минь! Чи яг тархиндаа юмтай байх аа!

- Тэнэг юм уу? Харваас миний тархинд малгай байгаа биз дээ! Бас би candy boy биш Жон Жонгүг!

- Чи толгойндоо л малгай өмсчихсөн байна шдээ! Тархи чинь чиний толгой дотор байдаг эрхтэн. Бас надад чиний нэр ямар хамаатай юм!

- Толгой тархи хоёр чинь нэг үг. Бас чи надад заяасан сайхан нэрийг минь асуух ч үгүй candy boy гэсэн. Би чамайг puppy boy гээд байвал ямар байна!

Жонгүг хоёр гараа зөрүүлэн цээжээ тэврээд хэдий духаараа харан уурлаж байгаа ч хошуу нь Жимины хөл хүртэл сунаж орхижээ.

- Ч-Чи яг сумтай!

- Харин тийм, гоё байгаа биз! Би энийг сайхан зохино гэж мэдээд байсан юм аа!

Жонгүг улаан малгайндаа хатгасан гурвалжин хошуутай ягаан сумыг тэмтрэн инээв. Үүнээс болж Жимины давхраагүй ч давхраатай Жонгүгынхаас ч том харагддаг нүд зураасан нүдтэй эможи шиг нарийсаж орхижээ.

- Чи чинь бүр сумтай биш пуужинтай юм байна!

- Энэ пуужинг ээж маань өгсөн юм. Өнгө нь цагаан болохоор малгайтай маань гоё зохиж байгаа биз, би ч угаасаа торгон мэдрэмжтэй л дээ.

Сумны хажуу дахь пуужингаа заан хэлэхэд Жимин бүр хэлэх ч үггүй болов.

- Өхх бүр дэлбэрчихсэн тархи...

- Би энэ эможиг анх гарах үед нь л малгайндаа наахад тохиромжтойг мэдсэн. Би лаг байна уу?

Жиминыг үгээ ч гүйцээгээгүй байхад Жонгүг шар өнгийн эможины тархин дээр утаа гарч буй дүрслэлтэй стикерээ заалаа.

- За больёо больё! Май бүгдийг нь аваад явж үз чихрэн залуу минь!

Жимин хаалганыхаа хажуу дахь гутлын тавиур дээр тавьсан байсан хайрцагтай чихэрнүүдээ аван Жонгүгын тэвэрт шидэх шахам өгөөд хаалгаа тас хийтэл нь хааж орхив.

" Дин Дон! "

- Бас яав аа!

- Энэ шивэртэй өрөөсөн углаашаа авчихгүй юу puppy boy!

Төрөл бүрийн ууттай чихэрнүүд дээр шар өнгийн нохойтой углааш Жимины өөдөөс мишээж байв.

Candy boyWhere stories live. Discover now