Chap | Two.

2.4K 227 40
                                    

| PerfuMess |

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

| PerfuMess |

CHAPTER TWO.
-' Do you want more..? '

-

"Сэргэж байна уу?"

"Намайг харж байна уу?"

"Сонсож байвал гарынхаа хурууг бага зэрэг хөдөлгөөрэй"

"Тэр одоо аюулгүй дээ. Амин үзүүлэлтүүд нь эргээд хэвийн байдалдаа орсон. Харин маш сайн амраах хэрэгтэй шүү"

        Эргэн тойрны минь чимээ хачин гэмээр холдож ойртон, нүд минь бүрэлзсээр хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл минь хөлсөндөө норсон бие болон үл ялиг бадайран мэдээ орох өвдөлтүүд л байлаа.

        Хажууд минь дүнгэнэж байсан хүмүүсийн яриа аажмаар сулран анир чимээгүй бүрхсэний дараа хөлийн чимээ зөөлөн гарсаар хажууд минь ирж, үсийг минь хойш илээд "Тэнэг охин..."

         Жонгүг сулхан шивнэхэд би түүн рүү харах авч хариу өгөх гэж огтхон ч яарсангүй түүний тусламжтайгаар чимээгүй л дээш өндийгөөд хамгийн түрүүнд гарт залгасан зүүг сугалан шидэв.

        Аянга цахилгаантай борооноос айдаг гэдгийг минь мартаагүй бол тариа, зүүний тухайд би зүгээр л эдгээр эмнэлгийн хэрэгсэлд дургүй гэвэл зохих байх.

        Асуух хэрэггүй дээ. Ямар ч шалтгаангүй.

        Тиймээс би өөрийгөө дэлхийн хамгийн тэнэг үхлээр үхнэ гэж боддог юм. Ухаан минь балартаад бүхнийг мэдээгүй цагт л биш бол сэрүүн үедээ би хэзээ ч биедээ тарианы зүү зоолгохгүй.

        "Би яачихсан юм..?"

         Намайг орноос босон үсээ дээш боох зуур Жонгүг газарт шидэгдсэн дуслын зүү рүү харан санаа алдаж байсан ч нэмэргүй гэдгийг нь мэдэх тул зүгээр л хэвийн төрхөндөө орсоор "Намайг зодолдож байх хооронд чи ухаан алдаад уначихсан"

        Түүнийг цаанаас аягатай ус хийн нааш сунгахад л би нүүрэн дээрх хэдэн жижигхэн шархнуудыг нь анзаарч амжлаа.

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now