| PerfuMess |
CHAPTER EIGHT.
-'I love you...'-
"Ямартай ч баярлалаа..."
Тэхёны машин гэрийн минь урд ирэн зогссоны дараа би суудлын бүсээ тайлчхаад урд талын толинд нь үсээ бага зэрэг янзлав. Цонхоо бүтэн нээлттэй чигээр нь хурдтай давхиснаас болж үс минь бүр арзайчхаж.
"Сая хажуугаар өнгөрсөн хүмүүс надаас цочсон байхдаа"
Ширэлдээд, хэлбэрээ алдчихсан хар үснээсээ хуруугаа салгахаар доош татахдаа би өөрийн мэдэлгүй хошуугаа унжуулах бол Тэхён чимээгүй л үрүүл дээрээ гараа тавьсаар үл ялиг инээмсэглэх аж.
"Үзэсгэлэнтэй л харагдаж байна шүү дээ"
Үзэсгэлэнтэй гэнэ шүү..!
Түүн рүү харалгүй зүгээр л нүдээ эргэлдүүлэн, уруулаа жимийхэд тэр бүр ч илүү чангаар инээх агаад толийг нь дээш чангахан хаачхаад хойш налбал над руу хажуулдан шанаагаа тулан суугаад "Чи ямар ч үед үзэсгэлэнтэй харагддаг"
Тэхёны харц ахиад л нүүрний минь хэсэг бүрийг шинжиж эхлэсэнд би бага зэрэг ичсэн ч нүдээ чадахаараа эргэлдүүлсээр цонх руу харцаа чиглүүлэв.
Сүүлийн үед Тэхёноос мэдрэгдээд байгаа энэ шатсан, хүчтэй мэдрэмж юу вэ гэдгийг би хараахан хэлж мэдэхгүй нь...
Түүний харц удаанаар биеэр минь тэнэж эхлэхэд хэзээ ч санахыг хүсдэггүй шөнө санаанд орж, дотор тэр дороо л эвгүйрхдэг хэвээр.
Тарчлаантай бас халуу шатсан мэдрэмжинд толгой минь эргэж яг тэр үед түүний үнэртэн хэрхэн мэдрэмжийг минь эзэлж байсан нь хүртэл тодоос тод мэдрэгддэг юм.
Харин хааяа ийм харц нь надад тайван бас таашаалтай гэмээр санагддагийг нуух зүйлгүй ээ. Мэдэхгүй юм даа...би магадгүй түүнд дурлаж байгаа байх.
YOU ARE READING
PerfuMess || kth. [completed]
FanfikceХайр оршихгүй лааны дөлд далавчаа шатаах бяцхан эрвээхий... || KTH FANFICTION!! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2022.04.18 | End | 2022.11.19 | Credits to Sorannn. ©️.