Chap | Seven.

2.2K 230 21
                                    

| PerfuMess |

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

| PerfuMess |

CHAPTER SEVEN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

CHAPTER SEVEN.
- 'Crazy in love'

-

Хайр хязгаар үгүй халамжаар тэнцвэрлэдэг хэр нь ганцхан алдаан дээр тэнцвэрээ алдчихдаг. Тэр тэсвэргүй, тэвчээргүй тэгсэн мөртлөө галзууртлаа дурлачихсан.

- FLASHBACK -

"Жонгүг, би жирэмсэн болчхож"

Хоёр гараа цус гүйхгүй болтол нь чанга атган, доош харсаар хэлсэн Исүлийн үгэнд Жонгүг тэр чигтээ хөшиж орхих нь тэр.

Түүний чих дүнгэнэн, толгой нь хүнд оргих агаад дотор нь ердөө л маш их хоосон, хэлж мэдэхгүй хачин мэдрэмж төрөхөд яаж амьсгалахаа ч мэдэхгүй зүгээр л үл мэдэг авиа гарган, хүндхэн амьсгалж байлаа.

Жонгүг Исүлд галзууртлаа хайртай. Гэхдээ энэ чинь огтхон ч төлөвлөөгүй зүйл шүү дээ. Тэдний амьдралын ойрын гурван жилд хүүхдийн төлөвлөгөө огтхон ч байгаагүй.

        "Өглөө бие минь энгийнээс тэс өөр болчихсон юм шиг санагдаад байсан болохоор зүгээр л юмыг яаж мэдэх вэ гээд шалгасан юм...гэтэл үнэхээр хоёр зураас гараад ирчихсэн"

        Жонгүгийг юу хэлэхээ мэдэхгүй дэмий л боксын тэмцээн гарах зурагт руу хоосон ширтэж байх хооронд Исүл түүний урд хоёр зураастай жирэмсний тестээ тавиад харц нь одоо ч доош харсан чигтээ байх аж.

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now