| PerfuMess |
CHAPTER THREE.
-'Moon and cigarette'-
Түүний гар бэлхүүсээр минь ороон хэвлий хэсэгт минь ирэх үед би бүх зүйлийг мартаж орхив.
Яагаад ч юм зүрх минь галзуурсан мэт догдлон амьсгаа минь түргэсэж эхлэх агаад Тэхён нүүрээ хүзүүнд минь шигтгэх үед түүний гарыг хүчтэйхэн тавиулаад эргэж харалгүй шууд л гарлаа.
Тэгээд гараад хэд алхсан даруйдаа л би доош сөхөрч орхисон юм.
Хэзээ ийм сул дорой болчхов оо? Хэзээ өөртөө ийм итгэлгүй, үргэлж л нүд нойтон байдаг уйланхай нэгэн болчихсон юм?
Бас...бас хэзээ нэрээс нь өөр зүйлийг нь үл мэдэх нэгэнд тэгтлээ их итгэж, огт хамааралгүй хүнээ ингэж их хүлээдэг болчихсон юм..?
Эмнэлгийн өрөөнөөс хэдхэн алхмын зайд газар өвдөг сөгдөн суухдаа би хойш эргэн хараагүй ч нууцхан горьдлого тээн, чимээ чагнаж байснаа нуулгүй хэлье. Түүнийг миний араас гараад ирээсэй гээд...
Гэхдээ эцэст нь энэ хүлээлт тэнэглэл болон хоцрох үед би нулимсаа шувтарсаар дээш босох бол нүүрэнд минь өөрийн эрхгүй багахан хэмжээний инээмсэглэл тодорч байсан юм. Өөрийгөө шоолоод, өөртөө гомдоод бүр элгээ хөштөл инээмээр санагдана. Хэнд итгэсэн юм бэ? Кан Сора. Яг тэнэг байх аа...
Тийм ээ, ухаанаа алдчихаж.
✈︎✈︎✈︎
"Анхны жирэмслэлтээ үр хөндүүлсэн тохиолдолд ахин жирэмслэх магадлал бага. Мөн таны биед олон сөрөг нөлөөллүүд үзүүлж магадгүй тул ахин нэг удаа бодож үзэхийг хүсэж байна. Хэрвээ та үүнийг зөвшөөрч байвал бид хагалгааг хийхэд бэлэн"
"Тэр ахиад бодож үзэх болно оо, эмч ээ. Баярлалаа"
Исүл намайг чирсээр эмчийн өрөөнөөс гарах хүртэл би нэг зүгт л ширтэн бодолд дарагдахаас өөр зүйл хийсэнгүй.
YOU ARE READING
PerfuMess || kth. [completed]
FanfictionХайр оршихгүй лааны дөлд далавчаа шатаах бяцхан эрвээхий... || KTH FANFICTION!! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2022.04.18 | End | 2022.11.19 | Credits to Sorannn. ©️.