Chap | Five.

2.2K 230 32
                                    

| PerfuMess |

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

| PerfuMess |

CHAPTER FIVE.
-'Crazy over you'

-

         Улаан уруулын будаг дарсны хундага дээр мөр үлдээн тодорч, сүрчигний үнэр дотор мансууруулан согтоох цаг дор мэдрэмж тэр чигтээ хяналтаа алдаж хориотой бүхэн рүү сэтгэл татагдан живнэ.

          "Тав.., зургаа.."

          Югём гартаа хундагатай виски барин чанга тоолсоор зогсох бол би ширээн дээр дараалуулан өрсөн алколуудыг нэг амьсгаагаар ууж байлаа.

          "Санасан байна шүү, хатан минь"

          Сүүлийн хундагаа уучхаад гарынхаа алгаар уруулаа арчин хоолой засахад тэр мөрөөр минь тэврээд ийн хэлэх агаад намайг түүний өөдөөс инээмсэглэж амжаагүй байтал тэр өөрөө хацрыг минь татаад инээд алдах аж.

"Түүнээс холд оо!"

"Хөөе, Жонгүг. Тэр өнөөдөр чинийх биш шүү!"

Жонгүг сууж байсан газраасаа огцом боссон ч Югёмын эелдэг хариултад хөмсөг зангидсаар буцан буйдангаа налаад суучих нь тэр. Харин миний дотор хангалттай халахын дээр толгой эргээд байсан тул тэдний хоорондоо солилцох найрсаг юм шиг хэр нь ширүүн харцнуудыг ер анзаарч чадсангүй.

Ямартай ч зүгээр л бүжиглэмээр байгаагаа л маш сайн мэдэж байв.

Тэнцвэрээ олоход хэцүү байсан ч ширүүхэн хөдөлгөөнөөр Югёмын гар дахь хундагатай зүйлийг булааж аван түүн рүү дохиод "Төрсөн өдрийн мэнд, Ким Югём"

"Үнсэхгүй юм уу?"

Тэр надад баярлахын оронд хацар дээрээ гараараа товшсоор ийн хэлсэнд би түүний хацар луу түлхэн нүдээ эргэлдүүлчхээд эргэлзэх зүйлгүй бүжгийн талбай руу гарлаа. Тэгэх замдаа Югёмыг ямар тэнэг талаар хараал урсгахаа ч мартсангүй.

Тэр уг нь царайлаг л даа. Гэхдээ аюултай.

Ахиад нэг удаа бүхнээс тасран бүжгийн аянд тааруулан нүдээ аньсаар найган хөдлөхдөө би ямар нэг бодолд авталгүй зүгээр л бүрэн зугаа цэнгэлийг мэдрэхээр хичээж байв. Ядах юмгүй л ертөнцөөс тасарч орхисон юм.

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now