| PerfuMess |
CHAPTER NINE.
- 'Much more beautiful'-
- TAEHYUNG POV -
Цонхныхоо наахан талд тагтан дээр тэнгэр ширтэн зогсох бүсгүйг ажин тамхи баагиулан зогсоход зүрх хэлж барамгүй ихээр догдолно.
Үзэсгэлэнтэй эмэгтэй өөрийг нь ширтэж байгааг мэдсэн мэт л тэнгэр оддоор дүүрэн гэрэлтэх бол саран авхай энэ удаад нууранд бус түүний харцанд өөрийгөө тольдох мэт л санагдах аж.
Үзэсгэлэнтэй...тэр үнэхээр үзэсгэлэнтэй.
Намуухан салхи үсийг нь үл мэдэг сэгсийлгэх хэдий ч тэр тоосон ч шинжгүй тэнгэр лүү удаанаар ширтэх агаад энэ удаад түүний урт даашинзны хормой салхинд дэрвэн, хийссэнд би хурдхан тамхиа унтраачхаад цамцаа шүүрэн тагт руу гарлаа.
"Орохгүй юм уу? Даарчихлаа"
Цамцаараа түүнийг зөөлөн хучаад хажууд нь зогссонд тэр үл мэдэг цочсоор нааш харав. Тэгснээ буцаж урагш эгцрэхдээ "Мм..." гэхээс өөр авиа гаргасангүй.
"Унтаж чадахгүй байна уу?"
"Үгүй ээ...зүгээр л агаар амьсгалмаар санагдсан юм"
Цамц руу минь чадахаараа шигдээд уртаар амьсгал авах түүнийг харчхаад би өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулсаар толгой дохисон ч түүнээс харцаа салгаж огтхон ч чадсангүй.
Сора манайд нүүж ирээд аль хэдийн тав хоночхож. Тэгсэн хэр нь гэртээ байдгаасаа тэс өөр нэг л тухгүй ч юм шиг эсвэл ямар нэг зүйлд санаа зовоод байгаа ч юм шиг дуугүй болчихсон гэдгийг нуух юун.
Тэр өдөр түүнээс хамт амьдрах талаар асуухдаа гаргасан асар их зоригийн минь хариу ердөө түүний үл мэдэг санаа алдалт л байсан юм.
"Хүүхдээ төрөх хүртэл л...тэр хүртэл л хамт байцгаая~"
Баярласан. Хүүхдээ төрөх хүртэл гэх үг намайг хэдэн метрийн хол шидэж орхисон ч хамт байхаар зөвшөөрсөнд нь хачин ихээр баярласан.
YOU ARE READING
PerfuMess || kth. [completed]
FanfictionХайр оршихгүй лааны дөлд далавчаа шатаах бяцхан эрвээхий... || KTH FANFICTION!! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2022.04.18 | End | 2022.11.19 | Credits to Sorannn. ©️.