| PerfuMess |
CHAPTER TEN.
-'He is mine and only mine'-
- SORA POV -
"Би Тэхёнд уурлачихсан..."
Уг нь зөөгч миний урд тоорын шүүс тавьсан ч би Жонгүгийн захиалсан дарсыг аваад нэг амьсгаагаар л ууж орхив.
"Наадах чинь гашуун..."
Жонгүгийг анхааруулж амжихаас ч өмнө аль хэдийн ярвайгаад эхэлсэнд тэр санаа алдсаар савтай ус задлах агаад хоосорсон хундаганы оронд стакантай ус солих зуураа "Тэгээд яагаад уурлачихсан юм?" гэхэд нь би чимээгүй л доош харсаар мөрөө хавчив.
Нэгэнт л хүлээн зөвшөөрчихсөн мэдрэмж юм чинь яг одоо бүхнийг нэг, нэгэнгүй үнэнээр нь өчье. Тэхёны тухай бүхнийг...
"Би түүнээс болоод догдолдог болчихсон..."
Бараг л шивнэх шахам хэлээд Тэхёны талаар бодвол зүрх минь шууд л хурдсаж эхлэнэ.
Зөөлөн хүрэлтүүд нь арьсанд мэдрэгдэж, хурц үнэртэн нь амьсгааг минь дүүргэх бол түүний талаарх зүгээр л төсөөлөл дотрыг минь хэд, хэд эргүүлээд хаячих шиг л санагдах аж.
Ким Тэхён...
Шөнийн тэнгэрийг ширтээд, сэрүүхэн агаараар амьсгалан зогсох бүрт минь цонхоор нууцхан ажин тамхи угсруулдаг том залуу.
Огтхон ч хүрэлгүй хажууд минь зайтай зогсох хэр нь биеийнх нь дулаан хангалттай мэдрэгдэж, хурц үнэртэн нь толгойг минь эргүүлдэг сэтгэл татам халуухан нэгэн.
Далай хүртэл өөрийгөө өчүүхнээр мэдрэхэд хангалттай сансар огторгуй мэт гүн, нууцлаг хоолой...
Бурхан битгий хэл чөтгөр ч ялгаагүй сөгдөж чадахаар там диваажингийн эрмэг дээр орших асар их уй гашуу...
YOU ARE READING
PerfuMess || kth. [completed]
FanfictionХайр оршихгүй лааны дөлд далавчаа шатаах бяцхан эрвээхий... || KTH FANFICTION!! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2022.04.18 | End | 2022.11.19 | Credits to Sorannn. ©️.