End: PerfuMess.

3K 257 17
                                    

PERFUMESS: CHAPTER FOURTEEN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

PERFUMESS: CHAPTER FOURTEEN.

-'With Love, Always.'

-

"Яаж байна?"

        Улаан гэрэл ассан төрөх өрөөний үүдэнд Тэхён хажууд нь Жонгүг ирснийг ч анзаарах сөхөөгүй гараа салаавчлан хүндхэн амьсгалсаар суух аж.

         Жонгүг нуруун дээр нь хөнгөхөн товшиход л цочисхийн дээш нэг харчхаад санаа алдан толгой сэгсэрсээр "Мэдэхгүй ээ, эмч нар гарч ирээгүй байна"

        "Санаа зоволтгүй дээ, тэр чадна"

        Доош харан үсээ сэгсийлгэн суух Тэхёнд Жонгүг ийн хэлэхдээ үргэлж өөртөө итгэлтэй бардам байдаг хоолой нь цааш ороод, амьсгаагаа ч бүрэн авах учраа олохгүй байгааг нь төвөггүйхэн анзаарч чадав.

          Сораг маш олон удаа уйлуулсан болохоор нь яс махнаасаа дургүй ч гэсэн энэ удаад Тэхён түүнд багахан ч болов таалагдах шиг санагдана.

Бяцхан зүрх сэтгэлийг нь гомдоосон хэмжээгээрээ хайрлаж чадахгүй бол өөрийнхөө гараар үгүй хийнэ гэж бодож байсан юм.

         Гэтэл тэр дурлачихжээ. Дан ганц дурлал биш эцэст нь бүр хайрлачхаж.

         "Галзуурах нь ээ, Жонгүг. Сора дотогшоо ороод аль хэдийн дөрвөн цаг боллоо. Яагаад төрөхгүй байгаа юм бол оо..?"

         "Эмч нар ч бас түүнтэй хамт байгаа шүү дээ. Тэгээд ч Сора хүчтэй охин. Түүнийг чадна гэдэгт би итгэлтэй байна"

         "Тийм ээ, тэр хүчтэй. Гэхдээ дэндүү бяцхан..."

         Тэхён хагалгааны өрөө рүү тасралтгүй ширтэж байгаад үгээ дуусгаж чадалгүй амьсгаагаа түгжин доош харвал Жонгүг энэ удаад түүний нуруун дээр хоёр ч удаа хүчтэйхэн цохих аж.

Тэр ч бас энэ мэдрэмжийг ойлгож байгаа. Бүр ч аймшигтайгаар.

         "Анх жирэмсэн болсноо мэдчихээд чамд хэлснийхээ дараа Сора тасралтгүй дөрөв, таван цаг хажууд минь уйлж суусан юм. Анх удаа л..." Жонгүг нэг уурсах гэснээ санаа алдан "Анх удаа л Сораг хэн нэгэнд тэгтлээ их гомдож, тэгж их уйлж байгааг харсан"

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now