Chap | Twelve.

2.1K 227 22
                                    

| PerfuMess |

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

| PerfuMess |

CHAPTER TWELVE.
-'My You...'

-

"Тэхён..."

Угаалгын өрөөнөөс өрөвдөлтэй гэгч нь орилбол хэсэг хугацааны дараа гүйх хөлийн чимээ наашилж сонстлоо.

Тэхён өрөөний үүдэнд ирчхээд хаалгыг яг гурван удаа тогших агаад нэрийг минь зөөлөн дуудсаар "Сора...зүгээр үү?"

Яагаад ч юм би түүнийг харахгүй гэдгийг нь мэдэх хэр нь хошуугаа үл мэдэг унжуулсаар толгой сэгсрэв. Тэгээд уртаар санаа алдан хаалга руу харахдаа үнэхээр түүнд хэлэх эсэхдээ эргэлзэж ядна.

Саяхан л дүүрэн байсан тоорын үнэртэй хөөс одоо бараг л бүгд арилчхаж. Ямартай ч хөөс нэмж хийгээд гараа савчуулан хөөс үүсгэх зуураа би хоолойгоо зассаар гүнзгий гэгч нь амьсгаа авлаа.

Мэдрэмжийн талаар надад хэлэх хэд, хэдэн зүйл бий.

Нэгт. Мэдрэмж хэзээ ч хэнд ч захирагддаггүй.

Тэр хүссэн үедээ догдолж бас хүссэн үедээ дургүйцдэг. Саяхныг хүртэл би өөртөө мэдрэгдэж байгаа тэр бүх зүйлсийг үгүйсгэж, дарж байснаа мэдрэмжээ удирдаж, зохицуулж чадаад л байна гэж боддог байлаа. Гэвч яг үнэндээ эсрэгээрээ мэдрэмжинд бариулж, идүүлж явсан нь би өөрөө, тэгээд бүр бүх мэдрэмжээ өөрөөсөө хүртэл нуугаад холын хол хаячихсан байснаа хожим хойно ойлгосон юм.

Магадгүй үүнээс болж Тэхёнд ойртож чадалгүй хоосон цаг хугацааг өнгөрүүлсэн байх.

Хоёрт. Дотор буглачхаад зүрх чичрүүлээд байгаа мэдрэмж биеэс гадагшилсан ч нэг л тайван бус мэдрэмж бидний зүрхэнд оршсоор л байдаг. Тэр бол догдлол. Тайван бас дулаахан. Тэгсэн хэр нь зарим үед галзуурмаар хүчтэй гар хөлөргөсөн мэдрэмж.

"Сора..."

Мартаж орхиж.

"Хаалга онгорхой...ороод ир"

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now