| PerfuMess |
CHAPTER FOUR.
- 'I caught you..!'
༒ —————— ༒
"Ямар удаан юм бэ? Үхчихсэн юм байх даа л гэж бодлоо"Хаалга тайлж өгсөн даруйд Жонгүг зөрж орж ирээд хүрмээ тайлангаа ийн хэлэхэд би зүгээр л халатаа хумьсаар гал тогоо руу орлоо.
"Яах гэж ирсэн юм..?"
Яагаад ч юм хөргөгчөөр дүүрэн байх бананатай сүүнээс нэгийг аваад түүний урд тавихад Жонгүг сүүг бараг л нэг амьсгаагаар уучхаад мөрөө хавчих агаад хэдийн хоосорсон сүүний сав руу харсаар "Дуусаагүй байгаа хэрэг үү?"
"Чи л манайд ирэхдээ уудаг болохоос би гар ч хүрдэггүй, Жонгүг"
Үнэндээ жирэмсэн болсноос минь хойш Жонгүг манайд өдрийн талыг өнгөрөөдөг болчихсон гэвэл зөв байх. Өмнө нь хааяа ирэхдээ үргэлж шар айраг юм уу зарим уух зүйлс авчирдаг байсан ч одоо бол хөргөгчийг минь бананатай сүүгээр л дүүргэчхээд байгаа нь энэ.
"Мм...ахиад авчирна аа"
"Хэрэггүй ээ. Уудаггүй гээд байхад"
"Уу л даа. Ийм гоё юмыг-"
Жонгүгийн яриаг тасалдуулан ширээн дээр байсан утас минь чичрэхэд бидний анхаарал шууд л утас руу сарниж орхих нь тэр. Дэлгэц дээр хадгалаагүй хэр нь танил болчихсон дугаар үзэгдэхэд Жонгүгийн хөмсөг шууд л зангирах агаад нэлээн удаан дуудсаны эцэст ашгүй тасрахад би санаа алдсаар утсаа доош харуулан тавилаа.
Аваагүй дуудлага арван нэг.
"Тэхён юм уу?"
Жонгүг буйдан налан суугаад нухацтай царайлсаар ийн асуусанд би үл мэдэг толгой дохиод "Өчигдрөөс хойш л..."
"Яах гэж залгаад байгаа юм?"
"Мэдэхгүй ээ. Би ганц ч дуудлагыг нь аваагүй"
YOU ARE READING
PerfuMess || kth. [completed]
FanfictionХайр оршихгүй лааны дөлд далавчаа шатаах бяцхан эрвээхий... || KTH FANFICTION!! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2022.04.18 | End | 2022.11.19 | Credits to Sorannn. ©️.