Chap | Thirteen.

2K 235 11
                                    

| PerfuMess |

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

| PerfuMess |

CHAPTER THIRTEEN.
-'Red Lights...'

-

Дурлах их амархан.
Чи хэн нэгнийг харна.
Магадгүй харц тулгарна.
Тэгээд хэдхэн секунд атал галзууртлаа дурлаж болно.

Дурлалаас хайр болох шатлал ч их энгийн.
Дасна.
Догдолно.
Хайрлана.

Харин хайртай нэгнээ өөрийн болгох л хайр дурлалын хамгийн хэцүү алхам.

Аюулгүйгээр, айдасгүйгээр...

Өвтгөхгүйгээр, уйлуулахгүйгээр...өөртөө авах хүндхэн сорил.

Хайр гэж яг юу вэ..?

Нэг бүхэл байсан зүрх хагас болно. Дутууг мэдэрсэн өнчин зүрх буцаж бүтэн болохоор тэмүүлэх авч өөрөөрөө бус зөвхөн тэр талыг дүүргэх нэгнээ л юунаас ч илүү хүсэж эхэлдэг.

Тэхёны зүрх хагас байсан. Харин Сора мэдрэмжээ үгүйсгэж байсан.

Тэд өвдсөн, тэвчсэн, хүлээсэн. Тийм ээ, тэгээд эцэст нь...

Тэдний зүрх одоо л бүрэн, бүтэн цохилж байна.

-

Аваагүй дуудлага арван тав.

         Цаг харвал шөнийн нэг болоход яг хорин минут дутуу байна. Жонгүгтай ойрд уулзаагүй тул ярилцан суусаар Тэхёныг ингэж их залгасныг ч анзаарсангүй. Дэндүү оройтчихлоо.

"Хаана байна?"

"Яагаад утсаа авахгүй байгаа юм?"

"Цаг оройтож байна"

"Сора утсаа ав"

"Тэнгэр минь, утсаа ав л даа"

"Би чамайг Жонгүгтай уулзаагүй удсан гэдгийг чинь мэднэ л дээ...гэхдээ чи оройтож байна. Бүр дэндүү их"

"Би ч бас танай найз хэн билээ...түүнтэй уулзаад ингэж оройтож чадна"

"Новш гэж, би охиноо санаад байна"

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now