| PerfuMess |
CHAPTER SIX.
- 'Don't cry...'-
"Уучлаарай, Жонгүг. Гэхдээ надад яг одоо хэн нэгнийг аргадах хүч алга"
Бүхэл бүтэн долоо хоногийн дараа түүнд өгсөн миний хариу ердөө л энэ байсан юм. Хичнээн удаан бодоод ч үнэндээ надад түүнд хэлэх зөв үг олдоогүй.
Хэн нэгний асуудалд хөндлөнгөөс оролцох ямар хэрэггүй зүйл гэдгийг би маш сайн мэднэ л дээ. Гэвч яагаад ч юм маш их гомдмоор мэдрэмж дотрыг минь тэр чигт нь дүүргэчхээд ярих гэхээр л хоолой чичрэн, гар хөлөрсөөр царай руу нь эгцлэх нь битгий хэл утсаар ч ярьж чадалгүй энэ хүрчхэж.
Ахлах сургуульд байхдаа би анх удаа үерхэж байсан хөвгүүндээ хаягдчихаад түүн дээр уйлаад очиход Жонгүг намайг тэврэн "Анхнаасаа үерхэх хэрэггүй гэж хэлээд байхад чи үгэнд ороогүй биз дээ" гээд уурлаж байсан ч үнэндээ тэр орой нь Жонгүг өнөөх хөвгүүнийг бараг л хэвтэрт ортол нь зодчихсон байсныг би түүнээс асуугаагүй ч сайн мэднэ.
Тэр үргэлж л тэгдэг. Тулгарсан асуудал бүрийн минь ард шийдлийг хайж, алдсан ч оносон ч Жонгүг үргэлж хажууд минь байдаг.
Гэтэл ийм том асуудал өөрт нь тохиолдчихоод байхад Исүл ч тэр бүр Жонгүг ч тэр хэн нь ч юу ч хэлээгүй гэдэг нь надад томоос том гомдлыг төрүүлнэ.
Хэлээгүйд нь гомдоод байгаа юм биш л дээ.
Гэхдээ тэд надад итгэдэггүй юм байх даа гэх бодол л сэтгэлийг минь ихээр хямраагаад байгаа нь тэр. Тэгээд л ярьж чадахгүй ганцаараа дотроо багтарч үхэхээ шахна.
Одоо ч бас толгой хатгуулан өвдсөөр гал тогоонд ус хийж уучхаад зогсож байтал долоо хоног хэн ч тогшоогүй хаалгыг минь хэн нэгэн эхлээд зөөлөн дараа нь бага зэрэг ширүүхэн тогшиж эхлэв.
YOU ARE READING
PerfuMess || kth. [completed]
FanfictionХайр оршихгүй лааны дөлд далавчаа шатаах бяцхан эрвээхий... || KTH FANFICTION!! || [ TOXIC RELATIONSHIP! ] Start | 2022.04.18 | End | 2022.11.19 | Credits to Sorannn. ©️.