part 9

4.9K 366 20
                                    

Жонгүг:...Хувцасаа солиод ир гэхэд би гайхан гараа энгэртээ зөрүүлэн:яах гэж байгаа юм? гэвэл Жонгүг наашаа сонин харан босож ирэн нэг нэг алхамаар ойртон:чи одоо болтол юу хийхээ мэдээгүй хэрэг үү?

Би:ю....у хи.йх ю.м?

Жонгүг:цэ-вэр-лэ-гээ ойлгосон бол буйдан дээр бэлдээд тавьсан хувцасыг өмсөөд гэр цэвэрлээдэх...сонин юм бодоод байлгүй гэж хэлэхэд би одоо л тайвшран:би х-хэзээ сонин юм бодсон.  Би бас цэвэрлэгээ хийнэ бодсон юм гэж хэлэн хажуугаар нь зөрөн буйдан дээр байх хувцасыг нь аван: ариун цэврийн өрөө хаана байгаа юм?гэхэд тэр: чигээрээ яв гэж хэлэн хуруугаараа заавал заасан зүгт нэг цагаан хаалга байв.

Би одоо үнэхээр ичиж байлаа. Юу юугүй буруу ойлгосон өөрөөсөө ичиж байв. Би угаалгын өрөөнд орж ирсэн даруйдаа гүнзгий амьсгаа аван өөрийгөө хараав.

Дараа нь эргэн тойрноо хараад мэл гайхаж орхив. Амьдралдаа угаалгын өрөө гэж нэрлэсэн зочны өрөө харж байсан удаагүй билээ. Вань нь ямар ч том юм бэдээ? Усан сан юм уу? Хаашайн.. хажууд нь бас зүгээр шүршүүрт ороход зориулалтай дүүш байна. Ёохх бурхан минь гэж...ийм гэрт амьдруулдаггүймаа гэхэд талтай нь дүйцэхүйц гэрт амьдруулж хайрла...

Зза балааралгүй түүний өгсөн хувцасыг өмсөв. Зүгээр л энгийн гэрийн сул цагаан цамц хар өмд байв. Яах гэж ч ийм юм хүнд өмсүүлсэн юм болдоо? Бараг миний өмсөж ирсэн хувцастай адил байхад...аягүй бол надаас шижиглэсэн юм байлгүй...

Угаалгын өрөөнөөс гарахад тэрээр гарах гэж байгаа бололтой гадуурх богино үстэй куртикээ өмсөж байв.
Тэр намайг харан:намайг иртэл явахгүй. Би ирж хэр сайн цэвэрлэснийг чинь шалгах болно. Бас гэрээс юу ч дутуу байх ёсгүй шүү гэх ба би дургүй байгаагаа нүүрэн дээрээ ил гарахгүйг хичээн:болж өгвөл эрт ирээрэй гэвэл тэр наашаа хяламхийн:бодож үзье гэхээс өөр зүйл байсангүй.

Тэр гарсаны дараа одоо л нэг санаа амран буулгасан зүйлийг нь эхнээс нь цэвэрлэж эхэллээ. Өдөр нуруу луугаа жийлгүүлсэн болохоор дээшээ доошоо тонгойх үед нуруу аймшигтай өвдөнө.

Би ч арай гэж нэг юм цэвэрлэн дуусахад 12 цаг болж байв. Би хувцасаа солин түүний ирэхийг хүлээн үнэтэй буйдангийн заавартуулчихгүйн тулд газар хивсэн дээр суун нөгөө хувцасыг нь буйдан дээр эвхэн тавив.

Зурагт үзээд цагийг аргацаая гэсэн ч яг үнэндээ зурагтыг нь яаж асаахыг нь мэдэхгүй болохоор зүгээр л хий дэмий эргэн тойронг харан цаг нөгцөөнө.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now