part 16

4.6K 388 15
                                    

Жонгүг:Надгүйгээр их хөгжилтэй байсан бололтой...Мин Нари

Яагаад гэнэт амь орсон уу гэлтэй ийм хурдан цохилоод байнаа. Би хий дэмий түүнд санаа зовжээ. Яг үнэндээ Жонгүг үнэхээр сайн байсан бололтой. Түүний царай зүс үс гэзэг бүх зүйл гялалзаж байсан юм. Тэрээр үсээ бага зэрэг богинохон болгож шараар будуулчихаж...царайлаг байна.

Тэгэхдээ би тийм биш. Миний царай авах юмгүй цонхийж энэ тэнд шалбархайтай. Бас хөлс урссанаас болж ийш тийш хайш яаш үс бас хөлний шөрмөс татаснаас болж хөлөө зөөж ядан яваа намайг хараад түүний хэлж байгаа үг ердөө л энэ үү?

Итгэмээргүй юм. Түүнээс болж зовлон минь 100 дахин нэмэгдсэн байхад түүний энэ царай хэлж байгаа үгс...үнэхээр урам хугармаар юм...
Саяны тэр их догдлол алга болон харин уур бухимдал болон гомдлоор солигдон:тиймээ их хөгжилтэй байсан гэж хэлэн эргэж харан арай гэж алхвал тэр миний араас ирсэнгүй. Харин миний явж байгаа эсрэг зүг рүү явна.

Би харин араас нь гомдол уур бухимдлаар дүүрэн харцаар харж үлдэнэ. Араас ирнэ гэж найдсан миний л буруу.

Гэртээ орж ирэхэд Юнги ах шөнөөс хойш одоо хүртэл компьютэртэй ноцолдсоор сууж байв. Би ч саад болохгүйг хичээн хувцасаа солин хоол хийж эхлэнэ. Юнги ах ажлын ярилцлагандаа тэнцсэн тэгээд одоо харин 3р шат болох бичиг баримт боловсруулж тэрийгээ танилцуулах үйл явцад дээрээ явж байгаа...тэр үнэхээр их хичээж байгаа болохоор би лав тэнцэнэ гэдэгт бат итгэлтэй байна.

Би хоол хийж дуусан түүнийг дуудан цуг хооллоход тэр надаас ажил дээрээ тусламж хүсэн би ч туслах явцдаа хийж байгаа үйл явцыг нь ажиглана. Тэрний ажил бол дуудлага худалдааны марктэнгийн албанд ажиллах гэж байгаа юм. 

Тэрэндээ зориулж уран зураг болон эртний үнэтэй эд юмс судалж үнийн ханшийг тогтоож байгаа хэрэг.

Би нэг зүйл сонирхон:ахаа хамгийн үнэтэй бараа нь тэгээд аль нь юм бэдээ? гэхэд ах наашаа харан:нэг зураачийн уран бүтээл хамгийн өндөр ханшийг тогтоодог тэгэхдээ тэр зураач жоохон нууцлагдмал байдаг лдаа. Тэгэхдээ сураг ажиг сонсохнээ тэр зураачийг сонсоголгүй эмэгтэй хүн байдаг гэсэн юм байсан. Бас бүх зургууд нь бараан эсвэл эсрэг тэсрэг хэв маягтай байдаг юм байналээ. Бас энэ зураг..гэж компьютэр дээр байх зураг руу харуулвал элэгдэж хуучирсан хар өнгийн далавч тэгэхдээ дээр нь цагаан өнгийн цус шиг зүйл байх шиг тэгэхдээ цаанаасаа сэтгэл татам юм.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now