part 4

4.9K 396 4
                                    

Би: аха-а? арай гэж хэлэх намайг харсан ах уурандаа дэлбэрэх шахна.
Ах: та нар энд юу хийгээд байгаа юм? гэж хэлэн чангаар хэлэхэд Сану үйлдлээ зогсоон: та энэ гуйлгачины юу нь юм? Арай ах нь юм биш биздээ? Ахх бас нэг гуйлгачин байхнээ гэж амандаа хэлсэн ч бүх хүнд сонсогдохоор байсан юм.

Би арай гэж босон ахын урдуур орон түүн лүү толгой сэгсэрвэл ах намайг зөрөн өнгөрөн тэдний урд ирэн: амьнаасаа уйдаж дээ тийм биз... гэж хэлэн шанаадаж орхив.

Ах: хэн ч байсан миний охинд хүрдэггүй юм? Ойлгосон уу? гэж хэлэн хайр найргүй цохиж эхлэв.
Ах яг одоо уурандаа дэлбэрэх ба Сану доор нь бараг л үхдэл боож байв.

Надад Сануг зодуулж байгааг харах гоё байх ч ахтай санаа зовон түүнийг зогсоохыг оролдох бол тэр ухаанаа алдсан байв.

Би: ахаа боль... болиоч дээ...түүнийг алах нь байна... ЯА МИН ЮНГИ Боль гэж чангахан орилоход тэр одоо л хөдөлгөөнөө зогсоох бол би ширээн дээр байх цүнхээ аван түүнийг хөтлөн хамаг хурдаараа гарах бол ах харин бүх хүүхдүүд рүү үхлийн харц шидлэн гарна.

Би түүнийг дагуулан сургуулиас гаран:та мэдрэл муутай юм уу? Тэр хүүхдийг алах нь байна

Юнги уурлан гар хүчтэй саван: би тэгээд яах байсан юм чам дээр бөөнөөрөө нийлж хайр найргүй чамайг зодож байхад би зүгээр инээгээд зогсох байсан гэж үү?

Би:та юу ч хийх хэрэггүй байсан юм. Тэд баян ойлгож байна уу? Тэд баян болохоор л би юу ч хийхгүй тэд нарт зодуулж есөн бусаар хэлүүлдэг байсан юм. Би таныг байхгүй тэгж л тэвчдэг байсан юм. Яагаад гээч бид ядуу ойлгож байна уу? ЯДУУ.... тийм болохоор тэдний хий гэснийг хийж тэднийг яв гэсэн газраар явж бүх зүйлийг тэдний хэлсэнээр хийх хэрэгтэй байж л энд үлдэж чадах болохоор...

Ах: би тэгж чадахгүй. Чи тэгж чадах ч би тэгж чадахгүй мэдэв үү? Би хэнийг ч бай чамд хүрсэн л бол алж ч чадна.

Би: энэ дэлхий дээр юу хүссэнээ хийх тийм амар гэж бодоо юу? Та тийм л мундаг байсан бол яагаад шоронд орсон юм. Ахиад тэгж их шоронд орохыг хүсээ юу? Та дандаа өөрийгөө боддог яагаад намайг бодож болдоггүй юм. Дөнгөж шоронгоос гарчихаад юу гийгүүлсэн гээд ахиад шоронд орох гээд байгаа юм?

Ах: тиймээ шоронд буцаад орохыг үнэхээр их хүссэн юм болов уу? гэж хэлэн мотоциклоо унан яваад өгчихөв. Би харин тэндээ ганцаар уйлсаар үлдэв.

Хараал идсэн баян новшнуудаас болсон. Бүгд үхээсэй билээ.

Гэртээ орж ирвэл ширээн дээр бялуу байв. Би бүх хувцасаа тайлж угаалгын машинд хийнэ.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now