part 35

3.7K 393 41
                                    

Жонгүг: Чи хэн бэ? 

Хэдэн хэсэг сийчүүлж байсан ч би инээгээд босож чадна. Түүний төлөө тэрэнд хийсэн гэм нүглээ ингэж л төлөх хэрэгтэй. 

Би нулимсаа тэвчин түүнлүү инээх аядан: өө уучлаарай. Өрөө андуурсан бололтой гэж хэлэн эргэж харвал түүний хүйтэн бас захирсан хоолой ард: Зогс гэж хэлэх нь тэр.

Би эргэж харж чадахгүй бас явчихаж чадахгүй тэр байрандаа арай ядан нулимсаа унагаачихгүй шиг тэвчинэ.

Жонгүг: Чи аавын хөлсөлж явуулсан асрагч уу?

Би нулимсаа залгин нүүрний хувирлаа өөрчлөсөөр эргэж харан:Үгүй ээ. Жон Жонгүг чи нээрэнгээсээ ой санамжаа алдчихжээ. Өрөвдөлтэй юмаа гэж хэлэн чангаар басамжлан инээвэл тэр наашаа байдгаараа муухай харан: Чи хэн юм?

Би: Би юу? Чиний хамгийн их үзэн яддаг хүн. Би ч бас чамайг ялгаагүй үзэн яддаг. Үнэхээр их..

Жонгүг:тийм их үзэн яддаг байсан бол энд яах гэж ирсэн юм?

Би:ойлгомжтой биш гэж үү? Чиний өрөвдөлтэй царайг харах гэж...бас ой санамжаа жинхэнээсээ алдсан эсэхийг шалгах гэж ирсэн юм. Яг бодож байснаар үнэхээр гутамшигтай царайтай сууж байна шүү. Их инээснээс болж элэг татах нь Жон Жонгүг... гэж хэлэн гэдсэн дээрээ гараа тавин доош тонгойн чангаар худлаа инээж байгаа дуу гаргана. Тэрнээс биш ямар ч илэрхийлэмжгүй царайтай..үгүй ээ гунигтай царай...

Жон Жонгүг намайг хайрласныхаа хэрээр үзэн яд. Тэгж байж өөрийгөө уучлах юм шиг байна эсвэл... чамаас явж чадах байх.

Жонгүг: чамайг хэн гэдэг юм?

Би түүн лүү муухай харан ам нээхээс өмнө ард: Хайраа би...- Мин Нари чи энд юу хийж байгаа юм? гэж араас орилох ба би саяны "хайраа" гэх үг толгойд эргэлдэн Жонгүг рүү харвал тэр наашаа муухай харах ба: Сэра чи энийг хэн гэдгийг таньдаг  хэрэг үү?

Сэра сандран: тэр чамд юу гэж хэлсэн арай..-

Би: Жон Жонгүг ахиад бие биетэйгээ уулзахгүй байцгаая. Тамд очсон ч... гэж үгээ ч гүйцээж амжаагүй байхад Сэра миний гарнаас зууран авч гарав.

Тэгж их сандарч байх нь инээдтэй бас хүн чанаргүй санагдана. Тэр чирж явсаар шатан дээр ирэн хүн амьтан байгааг үгүйг шалгаж байгаа аятай ийш тийш гэлбэлзэнэ.

Би түүнээс гараа татаж авахад тэр наашаа муухай харан:чи ямар нүүрээрээ энд ирж чадаж байна? Дуугай зайлаад өгч чадахгүй нь үү?

Go to Hell ✔✅Where stories live. Discover now