Хэтэрхий их чимээ шуугиан бас нөгөөтэйгүүр яг одоогийн нөхцөл байдал хэтэрхий муу байна. Миний хувьд дээрээс ус асгаж бас гурил цацуулсан болохоор бүх зүйл зууралдаж бас цав цагаан болчихжээ.
Энэ байдалтайгаар хичээлд суух болсондоо итгэж өгөхгүй нь...үнэхээр новшийн санагдаж байна. Хувцас нүүрээ арчсан болоод суудалдаа суулаа. Энэ бол үнэхээр өрөвдөлтэй бас ичгүүртэй хэрэг ч би аль хэдийнээ иймэрхүү зүйлд дасчихаж дээ.
Ангийн багш орж ирсэн даруйдаа намайг харсан ч юу ч асуусангүй анхаарлаа хандуулсан болчихоод яг л энэ ингүүлж л байдгийн гэсэн шиг тоохгүй байгаа нь намайг улам ичгүүртэй байдалд оруулах шиг...
Харин би нүдэнд хуралдах нулимсаа нуун юбканыхаа хормойг үрчийтэл базна. Уйлахгүйн тулд бас нөгөөтэйгүүр уур хилэндээ бачуураад байсан болохоор надад ингэхээс өөр арга байсангүй.
Ангийн багш: өнөөдөр шинэ хүүхэд шилжиж ирж байгаа ороод ирээрэй. Их сайн хүүхэд болохоор тусалж дэмжээрэй гэж эелдэгхэн хэлэхийг бодвол нилээн баян ар талтай хүүхэд бололтой.
Би урагшаа харах ч хүсэл байсангүй баян хүмүүсийг дэндүү их үзэн яддаг болохоор тэр...мөн л их зантай амиа хичээсэн амьтан биз. Бас хог новшоос долоон дор л амьтан биз. Угийн энэ сургуульд ийм хүмүүсээр дүүрэн юм хойно.
Хаалга дугаран орж ирэхэд бүх хүүхдүүд уулга алдан охидууд орж ирсэн даруйд нь бие бие лүүгээ дохилцоно.
: Жон Жонгүг гээд л түүний танилцуулга дуусчихав. Мэдсэн юмаа. Их зантай гэдгийг ахиад нэг хог новш нэмэгдчих шив. Тэр мииний зэргэлдээ салаанд суух ба би одоо ч түүн лүү харахгүй доошоо харна.
Тэр харин шууд л суусан даруйдаа ширээ дэрлэн хэвтээд өгөв. Тийм дээ ээж аавынхаа мөнгөнд гахаж цацсан хүүхэд бол энэ сургуулийг бол нүдээ аниад л төгсөнө лдөө. Энэ сургууль чинь баячуудад нээлттэй юм чинь...
Чон Су ахлах сургууль. Энэ сургууль Солонгос улсдаа топ 3ын нэгт жагсдаг сургууль гэж нэрийддэг. Харин доторх байгаа байдал хүүхдүүдийн зан араншин тийм ч таатай биш юм. Чи хэр их баян, ар талтай тэр хэмжээгээрээ бусдад хүнлэгдэж энэ сургууль диваажин шиг санагдана. Харин чи над шиг ядуу айлаас тэтгэлгээр орж ирсэн бол...уучлаарай энэ бол там.
Энэ сургууль 10 бүлэгтэй. Бүлэг болгон нэг тэтгэлгээр орж ирсэн хүүхэдтэй. Харин тэр хүүхэд тэд нарын тоглоом болох зориулалтай гэж хэлж болно. Энэ сургуульд ганц л дүрэм үйлчлэнэ. Чи ядуу л бол гомдоллох эрхгүйгээр баян хүүхдүүдийн гутлыг долоох үүрэгтэй. Үнэхээр хараал идсэн новшнууд.
YOU ARE READING
Go to Hell ✔✅
Romance"Сайн охид диваажин руу...Харин муу охид миний өрөө рүү....харин чи там руу тонилж үз"