part 24

4.4K 346 18
                                    

Одоо ч нэг бүхэл байх бидний уруул чихэрлэг бас нойтон. Анх удаа л дэлхий ертөнц дээр ирснээсээ хойш ингэтлээ юманд шунаж байгаа нь энэ.

Хэзээ ч саламгүй амтлах тусам улам ихээр хүсэх амтат чихэр шиг түүнд улам  шунана. Салах ёстой гэж тархи минь сэтгэх ч бие болон зүрх минь түүнээс салж чадахгүй улам шунана.

Түүний гар миний бэлхүүсээр ороон улам өөртөө наан үнсэлт ч гүнзгийрэх үед л энэ бүхэн бурууг ахин өөртөө давхар сануулан түүнийг бага зэрэг түлхлээ.

Бид үнсэлтээ салгасан ч Жонгүг нүдээ анин дух духаа нийлүүлсэн байх ба түүний амьсгал миний нүүрийг ирвэгнүүлнэ. Хурдан хурдан цохилох зүрхээс болж амьсгал давчдана.

Жонгүг аажмаар нүдээ нээн миний нүд рүү ахиад л өнөөх гуниг агуулсан нүдээрээ ширтэн:намайг тайвшруулаад өг эсвэл ахиад үнсээч

Би энэ үгийг сонсоод зүрх улам улам түргэн цохилон ахин чийглэг чихэрлэг тэр зүйл рүү ахин шунахыг хүсэх ч тэр хэрээрээ айж байлаа. Миний хурдтай цохилох зүрхийг сонсож улаах хацрыг минь мэдчихвийдээ гэж айсан хэрэг.

Тэрний гар одоо ч бэлхүүсээр ороосон байх ба би удаанаар гараа явуулан чихийг нь илэв.

Тэрний наашаа ширтэх ширтэлт нь зөөлрөх ба бага зэрэг инээмсэглэн:Чи ийм болохоор л бусад охидоос илүү үзэсгэлэнтэй гэж хэлэн бэлхүүсээр ороосон гараа суллан миний гарыг атгаж аван:Намайг сонсож бас асарсанд баярлалаа. Одоо явдаа....чамд хэцүү байгаа байх гэж хэлэн удаанаар  унтлагын өрөө лүүгээ явлаа.

Яагаад надад хэцүү санагдана гэж? Үгүй шүүдээ.
Жон Жонгүг чиний хажууд байхад хэзээнээс ч юм өөр мэдрэгддэг болсон. Хэцүү ч биш тэгэхдээ тухтай ч биш байдаг. Тэгэхдээ би чиний хажууд байх дуртай...чөтгөр минь...

Тамд унана гэж мэдсэн ч чиний дэргэд баймаар байна...

----

Би:Юу? Энэ ямар гээчийн хувцас..?

Мина эгч гар дах хувцасаа барин бас л бухимдалтай харан:Өнөөдөр хар өдөр гэхэд би одоо л ойлгон толгой дохин бас дотроо айдас мэдрэв.

6 сардаа 1 удаа клубт хар өдөр гэж байдаг. Нэг ёсондоо бүх зүйл ил задгай болдог. Биеэ үнэлэгчид, шонтой бүжигчид гээд жинхэнэ завхайрал энэ өдөр болдог.

Тийм болохоор би энэ өдөрт ёстой дургүй. Бүх эмэгтэй ажилчид задгай хувцаслан үйлчилдэг. Тэрнээс болж хэд хэдэн удаа эвгүй эвгүй явдал ч тохиож байсан учир яс хавталзана.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now