part 19

4.6K 375 15
                                    

Би түүний машинаас буун:баярлалаа эгчээ гэж хэлэн доош бөхийвөл тэр наашаа инээмсэглэн:хайр дурлалийн асуудал дээр зөвлөгөө авахыг хүсвэл хэзээд бэлэн шүү гэж хэлэн нүдээ ирмэнэ.

Би хариуд нь инээмсэглэн:з-за...-

Гэнэт хажуу талаас ахын хоолой дуулдан:Минари чи хэнээр хүргүүлж ирсэн юм? гэх ахын ширүүн хоолой дуулдвал эргэж харвал ах хав хар савхи өмссөн дээрээ бас хар зоонтог барин зогсож байв.

Яг үнэндээ энэ усан борооноор ингэж хувцаслан явбал түүнийг хөлсний алуурчин байна гэж харахаар юм.

Тэр наашаа алхан ирэн миний хажууд ирэн тонгойн ширүүн харан дараагаар нь Мина эгчийг харсан даруйдаа зөөлрөн:а-ан э-эмэгтэй хүн байсан байхнээ гэхэд би ахыг ёдрон:энэ манай ах байгаа юм. Харин энэ манай ажлын газрын эгч намайг сайхан сэтгэлээр хүргэж өгсөн юм гэхэд ах инээн:аан тийм байхнээ...дүүг минь хүргэж өгсөнд баярлалаа гэж хэлэн доош бөхийх аядан намайг дагуулан цааш явав.

Харин ард Мина эгчийн бартай гэх сонсогдон удалгүй машины хөдлөх чимээ ард гарна. Түүнийг явсаны дараа ах гэнэт намайг өөр лүүгээ харуулж барин:саяны эмэгтэйн нэрийг хэн гэдэг юм? Хэдэн настай юм? Чиний яг юу юм? Чи тэрэнтэй дотно уу? Найз залуутай юу? Чамд утасны дугаар юм уу? Ямар нэг цахим хаягыг нь мэдэх үү? гэж нэг амьсгаагаар дуржигнуулан асуухад миний инээд хүрэн:ахаа та түүнийг сонирхоод байгаа юм уу?

Ах хоолойгоо засан:зүгээр хэлээтэх...
Би инээн: И Мина гэдэг. Таниас 1ээр дүү. Бас сая хэлсэнчлэн манай ажлын газрын эгч бас сая бараг дотноссон...тэгэхдээ хостой эсэх нь мэдэхгүй юм. Утасны дугаар болон цахим хаягыг нь мэдэхгүй ээ гэж хэлэхэд тэр урвайн:ийм хөөрхөн юм чинь хостой байх нь аргагүй биздээ гэж хэлэн урд гаран гэр лүү оров.

Анх удаа ахыг ингэж хүн сонирхож асууж байгаа нь болохоор хэсэг цочирдов. Тэгэхдээ ах нээрээ хүнтэй үерхэж байсан бил үү? Ер нь дурлаж үзсэн юм бол уу? Ахх мэдэхгүй нь.

Өглөө эрт босон дүрэмтээ өмсөж байтал хажууд Юнги ах харин үсээ самнан костюм өмсөн зогсоно. Би түүн лүү харан зангиаг зангидаж өгөн:танд аавын костюм сайхан зохиж байна гэж зангирах хоолойгоо нууж ядан хэлэхэд Юнги ах инээмсэглэн:тэгэлгүй яахав гэж хэлэн духан дээр аргадах мэт үнсэнэ.

Би нүдэнд хурсан нулимсаа цааш залгин түүн лүү инээмсэглэв. Өнөөдөр ах ярилцлагатай болохоор зайлшгүй костюм өмсөх шаардага гаран ийнхүү аавын ганц цайны костюмыг өмсөн инээмсэглэн зогсож байгаа юм.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now