part 27

4.1K 428 20
                                    

Хамгийн түрүүнд Юнги ах л толгойд эргэлдэн хамаг хурдаараа дээгүүрээ нэг цамц углан гарахаар зэхтэл Жонгүг гарнаас татаж аван: яагаад ингэж яараад байгаа юм?

Би сандран: цагдаагийн газраас дуудаж байна. Магадгүй энэ Юнги байх...тэр ахиад надаас болоод шоронд сууж болохгүй хэмээн хэлэхдээ би уйлах нь холгүй хэлвэл Жонгүг тайвшруулах аятай шууд л тэврээд авав.

Зөөлнөөр үс илэн:тайвшир би хамт явья...бүх зүйл зүгээр ойлгосон уу? Бас хувцасаа бүрэн гүйцэт өмсөөд яв. Чи одоо хүртэл өвчтэйгээ мартах хэрэггүй гэж хэлэхэд би нэг гүнзгий амьсгаа авч тайвшрах аятай өөр юм бодохыг хичээнэ.

Гэхдээ замдаа миний толгой хар бодлоор дүүрч байлаа. Юнги ахын утас руу залгах бол утас нь холбогдох боломжгүй гэх ба миний таамаглалыг улам баталчих шиг.

Ахиад л ганц ганц хөзрөөр арай гэж тогтоож байсан хөзрөн байшин ганц амьсгалах агаараас болоод нүдний өмнө нуран унаж байгаа аятай мэдрэгдэнэ.

Жонгүг хажууд байгаа болохоор арай л уйлчихгүй тэсэх ба зөөлнөөр атгасан гар нь хааяа хааяахан илэх нь тэсэж чадах зориг өгнө. Таксинаас буун хамаг хурдаараа цагдаагийн газрын үүдэнд ирэн нэг гүнзгий амьсгаа аван хаалгыг нь татан орно.

Төсөөлснөөс эсрэг дүр зураг...

Юнги ах биш... Сану болон түүний найзууд болох Кио Ханян болон Жихён тэр бүгд цагдаагийн өмнө суух ба түүний ээжүүд нь ард нь зогсож байв. Бүгд л намайг хүлээж байсан аятай бүгд наашаа харна.

Мөрдөгч бололтой нэг ах наашаа ирэн: чи Мин Нари мөн үү?

Би толгой дохин: мөн байна. Энд юу болоод байна?

Мөрдөгч: таны тухай мэдээлэл ирсэн. Чамаас мөрдлөг авахаар энд дуудсан хэрэг гэхэд би мэл гайхаж байсан ч заасан зүг рүү нь тэр 4ийн хажууд суувал тэр 4 бүгд намайг алах гэж байгаа аятай наашаа харах ба би бага зэрэг жийрхэнэ.

Мөрдөгч суудалдаа суун компютэрийн дэлгэцэндээ нэг бичлэг тоглуулан наашаа харуулах бол тэр бичлэг намайг шоконд оруулж байлаа.

Мөрдөгч: та энэ бичлэгэн дээрх охин мөн үү?

Би толгой дохин: мөн

Мөрдөгч: энэ бичлэг дээр байгаа чамайг хүчирхийлэх гэж оролдож байгаа 4 сурагч эд нар мөн үү?

би доош харан мөн л адил толгой дохин: мөн гэж хариуллаа.

Тэр бичлэг бол намайг хүчирхийлэх гэж оролдсон өдөр хийсэн бичлэг байв. Тэр бичлэгийг яаж хийснийг мэдэхгүй нь.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now