part 30

4.2K 344 38
                                    

Юнги: Энд юу болоод байна?

Жонгүг:харж байгаачлан бид 2 завгүй байна. Түр гарч байхгүй юу? гэж хэнэг ч үгүй хэлэхэд Юнги ах галт уул шиг дэлбэрэн Жонгүгийн заамдан авав.

Юнги:чи сая юу гэсэн бэ? Чи сая миний дүүд юу хийсэн айн? Новш минь? Хоёулаа эндээ үхье гэхэд Жонгүг Юнги ах руу нэг харан:тэгж их үхмээр байгаа бол ганцаараа үх гэхэд Юнги ах гараа далайвал би тэр хоёрыг салган:болиоч дээ тайвнаар ярилцацгаая. Гуйя ахаа гэж Юнги ах руу гуйсан харцаар харан хэлвэл Юнги ах нэг гүнзгий амьсгаа аван цааш зочны өрөөний олбог дээр ууртай гэгч нь сууна.

Бид 2 урдаас нь харан суух ба Юнги ах Жонгүг рүү үхлийн харцаар ширтэх бол нөгөөтэх нь хэнэг ч үгүй өөдөөс нь хяламхийнэ.

Юнги:та хоёр сая юу хийж байсан юм?

Би:нөгө-

Жонгүг:та одоо юм хардаггүй юм уу хаашаа юм? Хосуудын хийдэг юмыг хийх гэж байсан. Өөрөө эрт ирж албатай юм шиг саад болчихоод гэж хэлэхэд би түүний хөлийг гараараа цохин чимээгүй хэмээн дохих бол тэр наашаа муухай харна.

Би:та буруу ойлгоод байнаа. Н-нөгөө миний уруул дээр юм наалдаад Жонгүг авч өгж байсан юмаа

Жонгүг наашаа муухай харсан чигтээ:тиймээ тийн. Түүний уруул дээр юм наалдаад би уруулаараа авч өгөх гэж байсан юм гэж хэлэх бол би түүний өөдөөс зөрүүлэн муухай харна.

Юнги ах гарын алгаа цайтал атган тайвшрах гэж хичээж байгаа аятай ойрхон ойрхон гүнзгий амьсгаа аван:та 2 үерхээд байгаа юм уу?

Жонгүг:мэдээгүй юмуу? Үерхэж байгаа

Юнги ах наашаа өнөөх аймар харцаараа харан:үгүй биздээ?

Би харцнаас нь айснаасаа болж харцаа бууруулан ч толгой дохих аядахад Юнги ах ширээ давж босож ирэн Жонгүгийг заамдан:чи муу миний дүүгийн толгойг яаж эргүүлсэн болоод тэр чамтай үерхдэг юм?

Жонгүг:хөөе муур ахаа ийм царайлаг бас бүх зүйл дээрээ төгс залууд унаж тусахгүй гээд яах юм?

Юнги:их гуцаж байх шивдээ. Бас битгий хүнийг муур ах гээд бай!

Жонгүг: Ойлголоодоо. Хүргэн ахаа

Юнги: наа чинь бүүр ой гутмаар байна. Битгий ингэж дууд. Ахиад дуудвал ална шүү

Жонгүг: Муур хүргэн ах гэвэл яаж байна

Юнги:Минари очоод хутга аваад ир! Зазуур аваад ир!

Би:яах гэж байгаан?

Go to Hell ✔✅Where stories live. Discover now