part 33

3.8K 328 37
                                    

Ахиад л бүрхэг тэнгэр...

Ахиад л хүйтэн салхи...

Ахиад л түүнгүй өдөр....

Ийм өдөр чи минь миний дулаацуулах байр шиг байсансан. Тиймдээ ч хүйтний ажрахгүй гар гарнаасаа атгалцан түүний гэрийн зүг алхдаг байсаг... Харин одоо чи миний дэргэд алга...

------

Өнаөдөр явц дундын шалгалт авсан тул бүх хүүхдүүд тарахаасаа өмнө шалгалтын талаар ярих бол миний толгойд ганц л зүйл бодогдоно. Тэр нь Жонгүг. Тэр явдлаас хойш бүхэл бүтэн 7 хоног өнгөрхөд тэрнээс ямар ч сураг чимээ алга.

Утас руу нь залгасан ч хариу байхгүй. Гэр лүү нь орохоор бас л  байхгүй. Хаана юу хийж байгаа нь тэнгэр л мэдэх байх...

Би гэртээ харин гэрийн даалгавараа хийх ба тэгж л өөрийнхөө тархийг түүнийг гэх бодлоос салгахгүй бол өөрийнхөө хэтэрхий сайн ургуулж боддог тархиасаа болж галзуурах шахна.

Оройн хоолоо хийн ахыг хүлээх ч тэр утсаар ярин оройтож тарна гэж хэлэх ба би ахиад л Жонгүгийг бодон хий хоосон утас руугаа ширтэнэ.

Ядаж ажилтай байсан бол завгүй байж байхгүй юу? Нээрээ тэр клубт дандаа ирдэг байсан шдээ. Мина эгчээс асууж үзэх хэрэгтэй гэж өөртөө хэлэн хийх юмтай болсондоо баярлан бушуухан хувцасаа өмсөн гэрээс хамаг хурдаараа гарав.

Гадаа ойрын хэд хоног яагаад ийм хүйтэн байгаа юм бэ? Эсвэл үргэлж хүйтэн байдаг байсан ч би Жонгүгтэй байсан болохоор мэдэрдэггүй байсан байх... Энэ чинь өвөл харин түүнтэй байхаар зун шиг санагддаг байж билээ.

Өмнөх ажлынхаа урд ирэн Мина эгч рүү залгалаа. Ийшээ орох шалтгаан байхгүй байсан учир. Угийн тийм ч дурсахаар сайхан шалтгаан биш учир орохоос татгалзсан хэрэг лдээ.

Мина эгч яарсаар гарч ирэх ба намайг харан инээмсэглэн угтана. Тэр ажлаасаа түр зуур завсарлага аван бид 2 хажуу талын кафэд орж суулаа.

Мина: за яажшуухан амьдарч байна?

Би: дажгүй ээ. Амьдрал бага багаар дээшилж байгаа. Харин та?

Мина:байдгаараа ажлаа хийгээд л..

Би: Мина эгчээ ойрын үед нөгөө шивээстэй залуу ирсэн үү?

Мина эгч бодож байгаа бололтой толгойгоо гэлжийлгэн: ирээгүй шдээ. Чамайг ажлаас гарснаас хойш нэг удаа ч ирээгүй шднэ

Би урамгүйхэн толгой дохин: Хэрвээ ирвэл утсаа аваарай гээд дамжуулаад өгөөрэй гэж хэлвэл тэр юу ч хэлэхгүйгээр толгой дохив.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now