part 34

3.6K 334 36
                                    

Маргааш гэж байхгүй юм шиг хайрлаж...

Сүүлийн удаа үнсэж байгаа юм шиг үнсэж....

Сүүлийн удаа тэвэрч байгаа юм шиг чамайгаа нандигнан тэврэх хэрэгтэй байсан юм....

Тэгж байж л харамсахгүй шүүдээ....

-----

Хагалгаа хийж байна гэх улаан гэрэл нь асаж хүлээлгийн танхимд сүнсгүй мэт үлдсэн би одоо ч түүний цустай гараа хий гөлрөн сууна.

Хар дарсан зүүд гэж бодсондоо өөрийгөө сэрээхээр өөрийнхөө нүүрийг хэд хэд алгадана. Даанч энэ чинь бодит байдал шүүдээ. Бодит байдал...

Гэнэт л хэн нэгэн миний энгэрээс заамдан босгож ирэхэд тэр зүг рүү харвал Сэра гэгч нүдэндээ нулимстай наашаа харан:чам шиг гуйлгачингаас болж Жон Жонгүг одоо үхэх амьдрахын зааг дээр байна. Жонгүгийн оронд чи тэнд хэвтэж байх нь яасан юм? Хэрвээ Жонгүг энэ чигээрээ үхвэл би чамайг алах болно шүү  гэж шүдээ сийгүүлэн хэлвэл би ч өөрийгөө тэгж хараана.

Би ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй түүн лүү харах бол тэр нүдэнд нь нулимс цийлэгнэж хэзээ язааны уйлахад бэлэн ч наашаа хорсолтой нүдээр харна.

Гэнэт хацар дээр тасхийх чимээ гаран удалгүй хацар чимчигнэн өвдөхөд би Сэра руу харлаа. Харин тэр наашаа ахин гар далайн цохихоор завдах бол түүний гарыг хэн нэгэн барин зогсооно.

Тэр хүн Жонгүгийн аав байсан юм. Тэр наашаа яг л Сэра шиг наашаа харан удалгүй түүний гар ч миний хацар дээр хүчтэйгээр буун: Муу завхай эм. Жонгүг чам шиг гуйлгачингийн оронд тэнд хэвтэж байгаа хэрэг үү? Нэг муу гуйлгачингийн оронд амь биеэ золиослосон хэрэг үү? Муу тэнэг хог. Яг эхтэйгээ адилхан... гэж хэлэхэд би ахин өвдөлт мэдэрсэн хацраа барин түүний аав луу харах ч үгүй доош харлаа.

Түүний оронд байсан бол арай дээр байх байсан юм. Яагаад намайг хамгаалсан юм бэ? Жон Жонгүг хэрвээ ухаан орохгүй бол тамд очих хүртлээ чамайг үзэн ядах болно шүү.

Ахин хэн нэгний хөлний чимээ дуулдан хажууд ирж зогсон: Сайн байцгаана уу? Цагдаагийн хэлтэсээс явч байна. Мин Наригаас байцаалт авах гэсэн юм гэхэд би дээш тэр хүн лүү харан толгой дохин түүнийг дагаж явав.

Машинд орж суугаад одоо ч цустай гараа харан нүдэнд нулимс цийлэгнэн түүний үхжсэн хүйтэн бие одоо ч гар дээр байгаа юм шиг мэдрэгдэн өөрийн эрхгүй цухиран уйлав.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now