Жонгүг:Надаар тоглох хөгжилтэй байв уу?... Ким Сэра
Сэра ихэд сандрахдаа хийдэг зуршлаараа үсээ оролдон:юу яриад байгаа юм? Би чамаар яаж тоглосон гэж?
Энэ новшийн үйлдэл үг булзайруулдаг арга болон зуршил нь Жонгүгийн хангалттай уурыг хүргэж байсан ч тэр тэвчин саяхан л түүн лүү муухайгаар ширтэж байсан хүн инээмсэглэн тэр зургын цомгыг хаан буйдан дээр тавиад өөрөө харин өнөөх зүүлтээ хүзүүндээ зүүн:Хөөрхөн байгааз?...
Гэнэт ингэж асуусан асуултанд гайхан саяхан айн чичирч байсан тэр нэгэн гэнэт л хувиран:тиймээ хөөрхөн юм. Хэн өгсөн юм?
Жонгүг хариуд нь худал гайхсан төрх гарган:Чи өгөөгүй хэрэг үү?
Сэра эвгүйхэн инээмсэглэн:аан тийн шдээ. Би Америкаас авж өгсөн юм байна гэж хэлэхэд Жонгүг инээж байсан ч мэдээж тэр инээмсэглэл хуурамч байсан юм.
Жонгүг инээсэн хэвээр түүний гарнаас атган:Аав дээр очъё гэж хэлэхэд Сэра гайхан: Яах гэж байгаа юм?
Жонгүг:цуг хооллонгоо түүнд хэлэх юм байна. Хоёулангийхан тухай гэж инээмсэглэх Сэра бас л худал инээн толгой дохино.
Энэ хоёрын худал хуурмагаар дүүрсэн баг хоёул зузаан юм... үнэн төрхийг нь мартуулж чадах хэмжээний..
----
Жонгүг юу төлөвлөөд байгааг бурхан ч үл мэдэхээр тийм л хүн төөрөлдүүлж чадах харц зан авир... Сэраг ч мөн адил төөрөгдүүлж орхино.
Сэра энэ худал уу? Үнэн үү? гэж ялгах гэж хичээн Жонгүг руу байн байна харах ч нөгөөтэх нь юу ч болоогүй аятай урагш төв царайлан явна.
Тэд явсаар Жонгүгийн аавын компани болох GT компаний урд ирэн хоёул ахиад л худал инээмсэглэлээ зүүсээр дотогш орох хэдий ч Жонгүгийн худал инээмсэглэл Сэра түүнээс харцаа салгахад л ор мөргүй алга болов. Энэ чинь л Жон Жонгүг шүүдээ...
Аавынхаа өрөөнд орж ирэхэд аав нь бичиг цаасандаа овоорсон байх ба тэр хоёрыг харан гайхсан бололтой ухасхийн босож ирэв.
Жонгүг инээмсэглэх аядан аавынхаа урдаас харж суух бол Сэра хажууд нь биеэ барин сууна.
Аав нь: Та 2 юу болоод наашаа ирэв?
Жонгүг: Таны ажил дуусах болж байгаа байх гэж бодон цуг хоолонд орохоор ирсэн юм. Тэгэнгээ ярилцах зүйл байна лдаа. Сэра бид 2ын тухай гэж хэлэнгээ Сэрагийн гарыг атгав.
YOU ARE READING
Go to Hell ✔✅
Romance"Сайн охид диваажин руу...Харин муу охид миний өрөө рүү....харин чи там руу тонилж үз"