part 10

5K 372 15
                                    

Жонгүг: ...Яагаад юм бол?гэж хэлэхэд би юу яриад байгааг нь сайн ойлгохгүй:айн? гэвэл Жонгүг надаас холдон:явцгаая.

Би хэсэг зуурын шокноосоо гаран:хаашаа?

Жонгүг:манайх руу

Би:яах гэж?

Жонгүг:боол гэдгээ мартах хэрэггүй шүү. Гэр цэвэрлэж бас хоол хий гэж хэлэн урд гаран алхав. Хэсэгхэн зуурт миний зүрх галзуу юм шиг цохилон одоо ч тайвшрахгүй цохилсоор байв. Намайг ухаан орон харахад тэр аль хэдийнээ мотоциклоо унан гэр лүүгээ давихсан байв.

Би ч сая юу болсоныг бодон толгойгоо сэгсэрч аван араас нь мэтрогоор явав. Арай гэж гэрт нь ирэн хаалгыг нь тогшвол тэр онгойлгон:чамд юуны тулд түлхүүр байгаа билээдээ онгойлгоод орж ирж чадахгүй нь үү?

Би одоо л түлхүүр байгаа гэдгээ санана. Тэр хувцасаа соль гэж тушаан би ч хувцасаа сольж гарч ирэн өчигдөр цэвэрлэсэн гэр өнөөдөр бас л өмнөхтэйгээ адил болсон байв.

Би эхнээс нь бүх зүйлийг хийн давхар хажуугаар нь хоол хийх ба тэр харин буйдан дээр лаглааж суун утсаараа оролдоно. Хоол ч болон гэр ч бас аятайхан цэгцрэн түүнийг хоол идээрэй гэхэд тэр хоолны ширээнд суун хүний урманд ганц ч халбага хоол өгөлгүй өөрөө ганцаар иднэ

Тэр: намайг хоол идэж байх хооронд гэрийн даалгавар хийж бай гэж хэлэв. Би гайхан:би юу?

Жонгүг:тэгээд би хэрэг үү? гэж хэлэн хоолоо буцаан иднэ. Энэ хүнд талархах сэтгэл гэж алга...аахх энэ чинь хүн биш чөтгөр шдээ...хэсэгхэн зуур мартаж орхиж...

Би толгой сэгсрэн түүний цүнхнээс дэвтэрийг нь ууртай гэгч чинь гаргаж ирэн гэрийн даалгаварыг нь хийн давхар өөрийнхийгөө ч хийж байтал тэр идэж болсон бололтой.

Гал тогооноосоо гаран:гэрийн даалгавар хийж дуусчихаад аяга тавгаа угаагаад явж болноо гэж хэлэн унтлагын өрөө лүүгээ оров.

Би ард нь агаар дээр хий хэд хэд цохиж аван амандаа хараасаар даалгавар болон өөрийнхөө даалгаварыг хийж дуусгачихаад аяга тавгыг нь угаан ширээг нь цэвэрлэж байтал ширээнд 3 ширхэг гадил болон сүү үлдээсэн байх ба наалддаг шар цаасан дээр "тушаал:ид" гэж бичсэн байв.

Би инээмсэглэн түүнийг аван "яахав талархах сэтгэл жоохон ч гэсэн байдаг л юм байна" гэж амандаа хэлэн хувцасаа солин ширээн дээрх гадил болоэ сүүг аван гэрээс нь гарлаа.

Замдаа идэн гэрт орж ирэхэд Юнги ах их л чухал царайтай намайг угтав. Би гайхан:яасан?

Go to Hell ✔✅Where stories live. Discover now