Цагаан тааз... хурц эмний үнэр..
Хамгийн үзэн ядам орчин намайг угтаж авав. Толгой заадсаараа хуваагдах гэж байгаа аятай өвдөх ба нуруу ч ялгаагүй аймшигтай өвдөнө.
Гэнэт эмч нар гүйж орж ирэн миний биеийн байдлыг шалгаэ би харин юу ч ойлгохгүй энд хэвтэнэ.
Би яагаад эмнэлэг дотор байгаа юм бол.. өчигдөр сургуулиа тараад гэртээ ирсэн. Сэрагийн төрсөн өдөр гээд Сэрагийнх руу явсан. Тэгээд өөр яалаа?...
Эмч:өвдөж байгаа газар байна уу?
Энэ эмч Солонгосоор яриад байх ба би гайхан:толгой яг задрах нь бас нуруу гэж англиар хариулахад эмч наашаа гайхсан байртай харсаар нөгөө гэрлээрээ нүд рүү тусгана.
Сэра миний гарыг атган уйлаад байх ба би бүр ч илүү гайхан:би энд яаж ирсэн юм? Яагаад энэ эмч нар Солонгосоор яриад байгаа юм?
Сэра гайхан: Юу яриад байгаа юм бэ? Жонгүг. Чи тэр муу... - үгүй ээ халдлаганд өртөөд энд ирсэн шүүдээ. Бас мэдээж Солонгост байгаа юм чинь Солонгосоор ярих нь ойлгомжтой шүүдээ
Би бүр гайхан: Бид Америкт байгаа биздээ?
Эмч гэх хүн: Одоо хэдэн оны хэдэн сар вэ?
Би: 2018 оны 8 сарын 25 Сэра чиний төрсөн өдөр өчигдөр болоо биздээ? гэхэд тэнд байсан бүх хүн цочирдох шиг болох ба эмч хоолойгоо засан: Өнөөдөр 2020 оны 1 сарын 27 гэхэд би бүр шоконд орж орхив.
Юу? Арай тоглоод байгаа биш биздээ? Юу яриад..?
Эмч:чиний ой санамж түр зуурдаа алдагдсан бололтой...
Сэра:Юу яриал байгаа юм? Тэгээд хэзээ эргэж ой санамжаа санах юм?
Эмч доош гудайн: бид мэдэхгүй байна. Тэгэхдээ нэг зүйл зөвлөхөд ой санамжаа санах гээд хүчлэх тусам санадаггүй учир ажуухнаар санахыг оролдоорой гэж хэлэн гараад явахад тэр өрөөнд би болон Сэра үлдэв.
Би:2 жилийн хугацаанд юу болж өнгөрсөн бол?... Ямартай ч хоёулаа салаагүй бололтой гэж хэлэн түүн лүү харахад тэр наашаа ширтэж байснаа гэнэт ухаан орсон мэт сандран: Тэгэлгүй яахав дээ. Хоёулаа өмнө жил энд нүүж ирсэн. Тэгээд бас зөндөө олон дурсамж бүтээсэн ч чи санахгүй гэхээр жоохон гунигтай л юм.. гэхэд би нэг л буруутай юм шиг санагдан түүний гарнаас зөөлөн атгав.
Тэгэхдээ ямар ч мэдрэмж төрсөнгүй. Яг л танихгүй хүний гарнаас атгаж байгаа юм шиг эвгүй мэдрэмж...
YOU ARE READING
Go to Hell ✔✅
Romance"Сайн охид диваажин руу...Харин муу охид миний өрөө рүү....харин чи там руу тонилж үз"