✨✨✨✨✨✨
"-Жиа"
Өөрийн нэрийг түүнээс сонсоход чихэнд минь биш харин зүрхэнд минь л дуулддаг байсан сан. Бүхий л орчлон ертөнц аниргүй болоод түүний хоолой л тэнд бүх зүйл минь болж орхино. Хамгийн гайхалтай жаргалаас эхлээд хамгийн гашуун нулимс хүртэл тэнд л байх шиг санагддаг.
'Сүүлийн удаа сонссон өдөр' тэр эцэст нь надад хамгийн гашуун нулимсийг минь амтлуулчихаад үлдсэн бүхнээ аваад явчихсан. Надад гэж үлдээсэн зүйл нь харин мэдрэмж бүрийн минь төгсгөлд даган ирэх асар их өвдөлт тэгээд тэсэхийн аргагүй хүсэмжлэлтэйгээр дахин дахин ирдэг хоосон дурсамж.
Гайхмаар нь тэр өдөр тэнгэр үнэхээр цэлмэг бас зөөлөн сэвшээ салхи үлээж байсан. Хэд хоног үргэлжилсэн 'шиврээ бороо' дөнгөж зогсоод дахин нар тодоор гэрэлтэхэд эргээд миний гэсэн бүхэн дээр 'аадар бороо' асгах шиг болж билээ.
'Нар дахиад жаахан л хүлээчихсэн бол' гэж яагаад ч юм бодсоор л байсан юм даг.
Үнэхээр гомдолтой санагдсан. Магадгүй бороо надтай хамт асгарсан бол тэр бүхнийг дуусахад бороон дусалтай хамт урсгаад явуулахыг хүссэн байх. Гэхдээ надад тэгэх боломж олгоогүй, яг л "Чи мартаж чадахгүй. Энэ мэдрэмжтэйгээ үүрд хамт бай" гэж байгаа аятай 'тэнгэр цэлмэг' байсан.
YOU ARE READING
•• Pluviophile •• || MGL
Fanfiction... Саарал өнгө үнэхээр их өгүүлэмжтэй. Хүмүүс яагаад уйтгартай гээд байдгийг мэдэхгүй. Миний хувьд энэ өнгө байж болох бүх мэдрэмжийн хоршил. Тэр хүн шиг санагддаг болоод тэр байх. Маш олон зүйлийг ганцхан энэ өнгө байхад илэрхийлж болох юм шиг са...