...
Намайг харан инээх бүдэгхэн инээмсэглэлийн чинь ард
Үзэсгэлэнт нил ягаан туяаг зур-я...
(BTS-Still with you)🎶
Үнэхээр гайхамшиг гэгч нь надад тохиолдсон уу? эсвэл бурхан намайг өрөвдсөн үү? гэдгийг мэдэхгүй. Гэхдээ аль нь ч байсан эцэст нь хагалгаа амжилттай дуусаж, эмчийн хяналтанд бие минь бага багаар дээрдэж эхэлсэн. Миний бие сайжирч хөл дээрээ алхаж чаддаг болсны дараа түүнтэй дахин уулзахын тулд чадлаараа хайсан боловч тэр байгаагүй. Маргааш нь ч. Дараагийн өдөр нь ч. Түүний дараагийн өдөр ч гэсэн ялгаагүй. Тэр ирээгүй.
Эмнэлгээс гарсныхаа дараа би буцахыг хүсээгүй. Төгсөлтийн баяр минь надгүйгээр болж, дипломоо авсан ч өөр бусад бүгдийг тэнд нь орхисон. Тиймээс эндээ үлдэж, өөрийн сурч байсан сургуульдаа багшлахаар шийдсэн. Юмс байрандаа орж, буцаад энгийн өдрүүд үргэлжилж эхэлсэн ч хоосон мэдрэмж л намайг дүүргэж байлаа.
Гэртээ олон жилийн дараа ирсэн ч сэтгэл минь дүүрээгүй харин ч илүү хоосорч байгаа мэдрэмждээ ороогдож эхэлсэн. Өрөөндөө орон ачаагаа үүдэндээ орхиод шууд л орон дээрээ нүдээ анин хэсэг хэвтэн гүнзгий амьсгал аван гаргав.
"Хэдийн нэг жил өнгөрч ээ" түүний тухай зуны шөнийн зөөлөн салхи шиг бодол...
Хаалганы хонх үүднээс дуугарах чимээнээр сэрэхэд хэдийн үд дунд болж байсан. Маш удаан унтсан учраас толгой бага зэрэг манарч байлаа. Тэгээд хаалга онгойлгох үедээ өөрийгөө хий харж байна гэж л бодсон.
Тэр урд минь зогсож байлаа.
"Хөөх гайхалтай?" ийн хэлсэнд минь тэр ихэд гайхсан бололтой над руу ширтэн зогсож байгаад гартаа барьсан номоо надад өгөн "Үүнийг Жонгүгт дамжуулаад өгөөч" гэсээр яаран цааш эргэсэн.
"Ороод цай уугаад хүлээж байх уу? Жонгүг удахгүй ирэх болохоор чи өөрөө өгсөн нь дээр байх"
Би түүнтэй дахин таарсандаа, бүр гэрийн минь үүдэнд, өөрөө хүрээд ирсэнд нь итгэж ядна. Түүнийг орж ирэхэд өмнө нь түүнийг ийм ойроос харж байгаагүй гэдгээ мэдсэн.
Түүнийг хажууд минь зогсож байгаа нь хүртэл зүүд юм шиг санагдаж түүнд хүрэхийг, гараас нь атгахыг, тэврэхийг хүсч байлаа.
Хэрвээ магадгүй тэгсэн бол тэр намайг гаж амьтан гэж бодох байсан нь тодорхой.Тэрээр Жонгүгтой адил дүрэмт хувцас өмссөн байсан нь намайг дахиад л гайхшруулж орхисон. Түүнд цай хийж өгөн өөдөөс нь харан суухад тэрээр багахан сандарсан харагдаж байсан. Би түүнийг хэт их ширтээд эвгүй байдалд оруулахыг хүсээгүй ч яаж ч чадаагүй. Тэр миний дурсамжид байдгаасаа ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
...
Жич: Хатуугийн тэмдгийн минь товчлуур нь ажиллахгүй байгаа учир '-' тэмдэглэв.
YOU ARE READING
•• Pluviophile •• || MGL
Fanfiction... Саарал өнгө үнэхээр их өгүүлэмжтэй. Хүмүүс яагаад уйтгартай гээд байдгийг мэдэхгүй. Миний хувьд энэ өнгө байж болох бүх мэдрэмжийн хоршил. Тэр хүн шиг санагддаг болоод тэр байх. Маш олон зүйлийг ганцхан энэ өнгө байхад илэрхийлж болох юм шиг са...